




Дуулианы эзэн Lindsay Lohan амьдралдаа өөр нэгэн эмэгтэйг оруулжээ. Архины хамаарлаас гаргах эрчимт эмчилгээнд хамрагдаж буй Lindsay тун саяхнаас Eilat Anschel гэх еврей бүсгүйтэй амрагийн холбоотой болоод байгаа гэнэ. Израйлийн зэвсэгт хүчний гишүүн байсан тэр залуу бүсгүйтэй Lindsay сар орчмын өмнө Лос Анжелосын нэгэн клубт танилцсан аж. Түүнээс хойш бүх зүйл хэтэрхий хурдан өрнөж тэд дэндүү хурдан дотносч байгаа талаар LiLo-ийн ойрын нэгэн эх сурвалж хэвлэлд мэдээлсэн байна. Тэрхүү эх сурвалж мөн “Lindsay, тэр хоёрын харилцааг би эрүүл харилцаа гэж бодохгүй байна. Lindsay тэр охинд бараг бүх ухаан мэдрэлээ алдаад байгаа” гэж мэдээлжээ.
Ж.Нил