“Эзэн Чингисийн түүхэн жимээр” уран зургийн плинер зохиогдлоо

Хуучирсан мэдээ: 2014.10.06-нд нийтлэгдсэн

“Эзэн Чингисийн түүхэн жимээр” уран зургийн плинер зохиогдлоо

Хэнтий аймгийн Зураач урчуудын холбооны урилгаар хөрш зэргэлдээ орны уран бүтээлчид “Эзэн Чингисийн түүхэн жимээр” уран зургийн плинер энэ оны 8 дугаар сард зохиогдож, уран бүтээлийн туршлага солилцлоо.

Энэхүү арга хэмжээнд БНХАУ-ын ӨМӨЗО-оос 11 уран бүтээлчид, Монгол Улсаас 7 зураач уран бүтээлчид оролцлоо. Монгол Улсаас зураач, уран бүтээлч Д.Батхуяг, Ё. Бадарч, Б.Оюунтамир, Г.Дүүрэнтөгс, Л.ЭНхбат, Д.Амарсайхан, Н.Амарбаясгалан нар оролцсон бол хөрш зэргэлдээ орноос Бээжингийн Урлагийн Их сургуулийн багш Жан Шян Жүн, ӨМӨЗО-ны Хөх хотын УБИС-ийн дэд захирал Асбагана, зураач Хо Мин, Ли Хуа Жүн, Үзэмчин хошууны урлагийн хорооны дарга Баясгалан, Хүүхдийн ордны зураач багш Жан Хуа, Улиастай хотын соёлын газрын захирал Уран бичлэгийн мастер Мөнгөнбагана нар

Хэнтий аймгийн 10 гаруй сумдаар 1500 гаруй км газраар 10 хоногийн хугацаанд аялаж, уран бүтээлийн олз омог ихтэй онгод хайрласан томоохон ажлын нэг боллоо. Үүний үр дүнд 2015 оны 7 сард Монгол Улсад, 2015 оны 11 сард Бээжин хотод хоёр орны кураасдын хамтарсан уран зургийн үзэсгэлэн зохиогдохоор шийдвэрлэлээ.

Энэхүү аялалыг зохион байгуулахад хамтран ажиллаж, туслан дэмжин, хүндэтгэл үзүүлсэн Хэнтий аймгийн ЗДТГ, Баян-Адарга, Дадал сумдын ЗДТГ, Чингисийн 3 нуур амралтын рашаан сувиллын газрын удирдлагуудад чин сэтгэлийн талархалаа илэрхийлж байна.

Мөн аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар өөрийн биеэр зураач, уран бүтээлчидийг хүлээн авч, хүндэтгэлийн зоог барьж аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр хамгийн ахмад зураач Хөх хотын УБИС-ийн багш, зураач В.Хурцаа шагнагдлаа.

Эх сурвалж: http://khentii.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж