Хонконгийн хувьсгалчид FireChat арр-ыг хэрэглэж байна

Хуучирсан мэдээ: 2014.10.06-нд нийтлэгдсэн

Хонконгийн хувьсгалчид FireChat арр-ыг хэрэглэж байна

Ардчилал, улс төрийн эрх мэдлийн төлөө Хонконгийн иргэд “Шүхэртэй жагсаал” хийгээд байгаа билээ. Үүнийг Хятадын засгийн газраас эсэргүүцэж, газар авахуулахгүй гэсэндээ фейсбүүк, твиттер гэх мэт сошиал сайтуудыг хааж, гар утасны үйлчилгээнд хүртэл хориг тавьж эхлээд байгаа юм.

Үүний эсрэг FireChat нэртэй арр-ыг жагсагчид ихээр хэрэглэж эхэлжээ. Уг арр нь эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгтэж, дуу хоолойгоо хүргэх, бусадтайгаа харилцах зэрэгт ашиглах зорилготой ба засгийн газраас хяналт тавьж, хааж чадахгүй байгаа юм байна.

Тиймээс уг арр-ын хэрэглэгчдийн тоо өдөр өдрөөр асар хурдацтай нэмэгдэж, дэлхийн өнцөг булан бүрээс шинэ гишүүд элсэн эсэргүүцлийн үйл ажиллагааны бодит мэдээллийг авах боломжтой болж байгаа аж.

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж