Брокер, дилерийн ажилтнуудаас аттестатчиллын шалгалт авна

Хуучирсан мэдээ: 2014.10.06-нд нийтлэгдсэн

Брокер, дилерийн ажилтнуудаас аттестатчиллын шалгалт авна

Монголын хөрөнгийн биржийн “Үнэт цаасны арилжаанд оролцох эрх олгох журам”-ын дагуу биржийн арилжаанд оролцох эрхийн үнэмлэхийн хугацаа нь дууссан брокер, дилерийн компанийн мэргэжилтнүүдэд аттестатчилах шалгалт авахаар болжээ. Уг шалгалтыг арваннэгдүгээр сарын эхний долоо хоногт зохион байгуулах бөгөөд Үнэт цаасны зах зээлд мөрдөж буй хууль, тогтоомж, МХБ-ээс батлан гаргасан журам, заавар, ёс зүйн болон үнэт цаасны зах зээлийн талаарх үндсэн ойлголтын хүрээнд асуултыг боловсруулж, тест хэлбэрээр авах юм байна. Мөн журмын дагуу ирэх онд үнэмлэхийн хугацаа дуусах бол дараагийн шалгалтыг ирэх оны нэгдүгээр сард зохион байгуулах ажээ.

Арилжаанд оролцох эрхийн үнэмлэхийн хугацаа нь дууссан мэргэжилтнүүдийн жагсаалтыг ЭНД дарж харах боломжтой.

У.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж