“Нөхөрлөл хөгжлийн түншлэл” арга хэмжээ боллоо

Хуучирсан мэдээ: 2014.10.06-нд нийтлэгдсэн

“Нөхөрлөл хөгжлийн түншлэл” арга хэмжээ боллоо

Увс аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 2014 оны зорилт, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Орон нутагт байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөлүүдийг дэмжин ажиллах” зорилтын хүрээнд 10-р сарын 3-4-ний өдрүүдэд Байгаль орчны газраас “Нөхөрлөл хөгжлийн түншлэл–2014” арга хэмжээг зохион байгууллаа.

Байгаль хамгаалах иргэд, нөхөрлөлүүдийн үйл ажиллагаа, хэрэгжилтийг үнэлэх, туршлага солилцох арга хэмжээг зохион байгуулж орон нутгийн онцлогоос хамаарсан сүү, сүүн бүтээгдэхүүн, цагаан идээ, гар урлалын үзэсгэлэнг зохион байгуулав. Тус арга хэмжээнд 64 нөхөрлөлийн 120 гаруй төлөөлөл оролцож нөхөрлөлийн гишүүдийн дунд АХА тэмцээн, шилдэг бүтээгдэхүүн, шилдэг нөхөрлөл шалгаруулж шагнаж урамшууллаа.

Гар урлалын төрөлд:

–  1-р байранд Бөхмөрөн сумын Ямаат нөхөрлөл

–  2-р байранд Өндөрхангай сумын Баянхангай нөхөрлөл

Сүү, сүүн бүтээгдэхүүнийн төрөлд:

–  1-р байранд Ховд сумын Өмнө Отор нөхөрлөл

–  2-р байранд Завхан сумын Баян хошуу нөхөрлөл

Зөөлөн эдлэл, оёдлын төрөлд:

–  1-р байранд Түргэн сумын Баянхангай нөхөрлөл

–  2-р байранд Цагаанхайрхан сумын Чин хөгжил нөхөрлөл

Байгалийн дагалдах баялагаар боловсруулсан бүтээгдэхүүний төрөлд:

–  1-р байранд Өндөрхангай сумын Хөхийн хишиг нөхөрлөл

–  2-р байранд Тариалан сумын Ундрал нөхөрлөл тус тус шалгарлаа.

2014 оны аймгийн шилдэг нөхөрлөлөөр Ховд сумын Хойд Отор нөхөрлөл шалгарч 1,0 сая төгрөгөөр шагнууллаа.

Байгаль орчны газар

Байгаль орчны газар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж