УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийсэн юм. Бүлгээр хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгээс албан ёсоор мэдээлэл хийсэнгүй. Гэхдээ эх сурвалжийн мэдээллээр, МАН-ын бүлгийн гишүүд Соёл, спорт аялал жуулчлалын яамыг нэгтгэх саналд хүрчээ. Ингэхдээ соёлын асуудлыг Боловсрол, шинжлэх ухааны яаманд, спортыг Эрүүл мэндийн яаманд, аялал жуулчлалыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд хариуцуулж зардлыг хэмнэх бололцоо байна хэмээн үзсэн аж. Мөн Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамыг нэгтгэх саналд хүрчээ.
Мөн өнөөдөр МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг хуралдсан юм. Тус бүлэг Засгийн газрын бүтэцтэй холбоотойгоор агентлагуудыг хаана, хэнд хариуцуулах нь зохистой талаар хэлэлцсэн ч санал нэгдээгүй байгаа тул хараахан мэдээлэл хийсэнгүй.
Г.НАРАН