Гадаад харилцааны ажилтнуудад зориулсан сургалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.10.06-нд нийтлэгдсэн

Гадаад харилцааны ажилтнуудад зориулсан сургалт эхэллээ

Гадаад харилцааны яамнаас бусад яам, агентлаг, орон нутгийн гадаад харилцааны ажилтнуудад зориулан жил бүр зохион байгуулдаг сургалт-семинар энэ сарын 6-ны өдөр эхэллээ. Аравдугаар сарын 6-8-ны өдрүүдэд болох энэ удаагийн сургалтаар төрийн захиргааны төв байгууллагын удирдах албан тушаалтнууд илтгэл тавьж, мэдээлэл хийхээс гадна Замын-Үүдийн чөлөөт бүстэй танилцах, харилцан туршлага судлах зэргээр практик сургалтыг орон нутагт шинэлэг хэлбэрээр зохион байгуулах гэж буйгаараа онцлог юм байна. 

Шинэчлэлийн Засгийн газраас гадаад харилцааны чиглэлээр баримтлах бодлого, үйл ажиллагаа, байгууллага хоорондын олон улсын гэрээ, орон нутгийн гадаад хамтын ажиллагаа, Эдийн засгийн хамтын ажиллагаа, Гадаадын шууд хөрөнгө оруулалтын талаарх бодлого, үйл ажиллагаа, Орон нутаг дахь гадаадын зээл, тусламжийн тухай, Гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдсэн зохицуулалт, Консулын үйл ажиллагаа, Хөрш орнуудын харилцаа, хамтын ажиллагаа, Дипломат ёс зүй, Төрийн дипломат ёслол зэрэг сэдвийг багтаасан хоёр өдрийн танхимын сургалт болон Замын-Үүдийн чөлөөт бүс болон Эрээн хоттой танилцах нэг өдрийн практик сургалт бүхий гурван өдрийн сургалт юм.

Д.БҮҮВЭЙ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж