МАХН-ын дарга удирдлагууд дөнгөж сая хэвлэлийн бага хурал хийлээ. Ингэх болсон шалтгаан нь, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг иргэншлээ солих хүсэлт гаргасныг БНСУ-ын тал хүлээн авсан гэх мэдээллийг БНСУ-ын хэвлэл мэдээллээр цацаад байсан юм. Үүнийг МАХН-ын зүгээс эрс няцаасан бөгөөд энэ талаарх ташаа мэдээллийн талаар тодорхой хариу өгөхийг хүсч, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд хандсан байна.
Д.ЖАРГАЛ