“Богд хан төмөр зам” төслийн санхүүжилт шийдэгджээ | News.MN

“Богд хан төмөр зам” төслийн санхүүжилт шийдэгджээ

Хуучирсан мэдээ: 2014.10.06-нд нийтлэгдсэн

“Богд хан төмөр зам” төслийн санхүүжилт шийдэгджээ

Зам, тээврийн сайд А.Гансүхийн санаачилсан “Богд хан төмөр зам” төслийг Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлэхээр болж, санамж бичиг байгуулжээ. Хоёр жилийн өмнө зарлаж байсан уг төслийг хэрэгжүүлэх санамж бичигт Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ё.Манлайбаяр, Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын Тээвэр, харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Шарад Саксена нар өнгөрөгч баасан гарагт гарын үсэг зуржээ. Энэ дагуу “Богд хан төмөр зам” төсөлд Азийн хөгжлийн банкнаас 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох, 550 мянган ам.долларын буцалтгүй тусламжаар судалгааны ажлыг эхлүүлэхээр болсон байна. Ингэснээр Төв аймгийн Батсүмбэр сумын  Рашаант өртөөнөөс Богд хан уулын өвөрт байрлах Төв аймгийн Хөшгийн хөндийд баригдаж буй олон улсын нисэх онгоцны буудлын орчмоор дайруулан Мааньт өртөөтэй холбох шинэ төмөр замын суурьж бүтцийг барих ажээ.

“Богд хан төмөр зам” төслийг хэрэгжүүлснээр УБТЗ-ын хоёр дахь төмөр зам баригдах бөгөөд ОХУ-аас Хятад руу явж буй галт тэрэг Богд хан уулын урдуур баригдах төмөр замаар дайран өнгөрч, Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч  байгаа 35 км төмөр замыг хотын нийтийн тээврийн зориулалтаар ашиглан хөнгөн галт тэрэг /рэйлбус/-ний үйлчилгээг улам өргөжүүлэх боломжийг нээх юм байна.  Энэ нь Монголд нийтийн тээврийн хоёр дахь урсгалыг бий болгож, нийслэл хотын замын түгжрэлийн асуудлыг давхар шийдэж  байгаагаараа ач холбогдолтой ажээ.

Өнөөдөр ашиглаж байгаа төмөр зам нь нийслэл хотын төмөр зам болон авто замын нэг төвшинд огтлолцож буй хэсгүүдэд авто замын түгжрэлийг бий болгодог байна. Түүнчлэн  зүтгүүр, яндангаас гарч байгаа утаа нь хотын агаарын бохирдлыг нэмэгдүүлж, төмөр замаар тээвэрлэж буй аюултай, химийн хортой ачаанаас бий болох эрсдлийг өндөрсгөх, галт тэрэгний дуу чимээ зэрэг нь ард иргэдийн аюулгүй тайван амьдрахад сөрөг нөлөө үзүүлсээр байдаг аж.  Тэгвэл “Богд хан төмөр зам”-ыг барьснаар дээрх асуудлууд давхар шийдэгдэх юм байна. Одоогоор хотын төвөөр дайран өнгөрч буй төмөр зам дагуу тээвэр логистикийн 11 терминал, ачих буулгах зориулалттай 102 салаа зам байрлаж буй бөгөөд хоногтоо 18 хос галт тэрэг дайран өнгөрдөг байна. Энэхүү төсөл хэрэгжсэнээр хотын А зэрэглэлийн бүсэд 1000 гаруй га газар чөлөөлөгдсөнөөр орон сууц, үйлчилгээний төвүүд, сургууль цэцэрлэг зэрэг бүтээн байгуулалт хийх боломжтойг Зам, тээврийн яамнаас онцоллоо. Түүнчлэн Хөшигийн хөндийд холимог тээврийн ачааны нэгдсэн терминалыг төмөр зам, хурдны авто зам, шинэ нисэх буудлыг түшиглэн барих юм байна. 

Б.МИШЭЭЛ
 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Irgen 2014-10-06 202.21.106.167

Iim asuudaldaa ach holbogdol uguj shuurhai orj bh ni chuhal bgaa

Avatar

Зочин 2014-10-06 103.229.120.173

sain bn, gehdee hot dunduur yavj baigaa hesgiig ni UBTZ-ees salgaj avahgui bol tedn bdag oros mongol uhernuud yu ch hiij hogjuulj chadahgui shuu said aa?

Avatar

Зочин 2014-10-06 202.70.44.46

Санамж бичиг бол гэрээ биш.

Avatar

Zohin 2014-10-06 112.72.13.1

Zam Teevriin Yamny byx l ajil Gansukh-n Sanaachlaga yum uu ? Zasgiin Gazar bol Tanximyn zarchmaar ajilladag. Getel Gansukh Gedg xyn "BI SANAACHILSAN", "MONGOL ULS MINII UILCHLUULEGCH " geed l dandaa xuviin, gancaarchilsan toglolt xiix yum daa. Ikh murun dulguun, Erdemt hyn daruu – gedeg yg lav ene xynd zoriulagdaagui yum baina daa….

Avatar

уншигч 2014-10-06 202.70.42.34

маш зөв шийдвэр байна. ХОтын дундуур явж байгаа төмөр замаа нийтийн тээврийн зориулалтаар ашиглах нь хамгийн зохистой үйлчилгээ болно. Энэ засгийн үед олон зөв шийдвэр гарч байгаа нь тун сайшаалтай.

Avatar

Зочин 2014-10-06 202.21.120.102

Yag unendee Gansuhiin sanaachlaga bish. Ternees umnu yarigdaj l baisan asuud*****

Avatar

Зочин 2014-10-06 202.21.120.102

Umnugobiin tumur zam chig 6 jil gazah vii dee ho

Avatar

Зочин 2014-10-06 122.201.19.66

Za ur ogoojtei ulsiin hogjild nemertei l ym hiigeerei. Baahan mongo zartsuulaad baidag ymarch ur dungui ym bol hereggui shuudee. Odoo yvj baigaa reilbusiig l haral daa. hun yrdoo suuhgui baina shuu dee.

Avatar

Зочин 2014-10-06 202.179.20.197

Хэрэв УБТЗ ийн нэг хэсэг бол хагас нь оросын өмч болох байх даа

Avatar

Zuraach 2014-10-06 86.140.99.91

Ashgvi dee. Ali ert l xiichix baisan yum.

Avatar

Зочин 2014-10-06 127.0.0.1

Odoo ene hotiin dunduur dairch baigaa tomor zamiinhaa gazar doorhiig metro barihdaa ashiglaj bolnoodoo

Avatar

said 2014-10-06 150.129.142.209

Tsalin avch uurge huleesen said hiih yostoi ajlaa hiij baihad yug ni reklaamdaad baidag yum be.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж