&#34Авлигын эсрэг тэмцэх нь эх орныхоо төлөө гэсэн үг&#34 | News.MN

&#34Авлигын эсрэг тэмцэх нь эх орныхоо төлөө гэсэн үг&#34

Хуучирсан мэдээ: 2014.10.06-нд нийтлэгдсэн

&#34Авлигын эсрэг тэмцэх нь эх орныхоо төлөө гэсэн үг&#34

Э.Бат-Үүл: Авлигын эсрэг тэмцэж байгаа хүн бүр эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэж байна гэсэн үг

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн ЗДТГ, Олон Улсын Бүгд найрамдахчуудын хүрээлэнтэй хамтран Авлигатай тэмцэх газрын дэмжлэгтэйгээр “Нээлттэй Улаанбаатар-2014” авлигын эсрэг олон улсын форумыг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж байна. Тус форумд УИХ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, нийслэл, дүүрэг, 21 аймгийн удирдлагууд, нийслэлийн харъяа агентлаг, иргэний нийгмийн байгууллагууд, гадаадын 17 орны 42 олон улсын байгууллагын 258 төлөөлөгч оролцож байна.

Авлигын эсрэг олон улсын форумыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нээж хэлсэн үгэндээ “Өнөөдөр бидний урилгыг хүлээн авч авлигын эсрэг хамтдаа тэмцэхээр Улаанбаатар хотноо чуулж буй та бүхэнд нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Авлига гэдэг зүйл манай улсын тусгаар тогтнолд заналхийлж байгаа хамгийн аймшигтай зүйл болоод байна. Тиймээс авлигын эсрэг  та бид нэг сэтгэлээр хамтран тэмцэж, энэ форумаар чин сэтгэлээсээ ярилцаж, туршлага мэдлэгээ хуваалцахыг хүсч байна. Авлигын эсрэг тэмцэж байгаа хүн бүхнийг би эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө, гэр бүл, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө тэмцэж байна гэж хэлмээр байна. Тиймээс ч би нийслэлийн нутгийн захиргааны ажилтнууддаа ажлынхаа ширээн дээр хүүхдийнхээ зургийг тавьж, хэний төлөө ажиллаж, хэнд ямар хот үлдээх гэж буйгаа үргэлж санаж бай гэж захидаг” хэмээн онцоллоо. Мөн Дэлхийн банкны судалгаагаар нийслэлийн нутаг дэвсгэрт 2003-2012 оны хооронд олгосон газруудыг газрын дуудлага худалдаагаар худалдсан бол 2012 оны нийслэлийн төсвийг 35 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээний орлогыг олох байсан нь авлига гэдэг зүйл эдийн засагт ч асар их сөрөг нөлөө үзүүлж буйг харуулж байна гэсэн юм.

“Нээлттэй Улаанбаатар-2014” авлигын эсрэг олон улсын форум эхний өдрөө хөтөлбөрийн дагуу үндсэн илтгэлүүдээр үргэлжилж байна. Энэ удаагийн форумд нийслэлийн Засаг даргын урилгаар Станфордын Их сургуулийн профессор Ларри Даймонд оролцож байгаа бөгөөд “Авлигад Хяналт тавих-Институцийн Шинэчлэл ба Иргэний Нийгмийн Дайчилгаа” сэдвээр илтгэл тавьсан юм. Тус форумаас Авлигын эсрэг Улаанбаатар тунхаглалыг гаргахаар зохион байгуулагчид төлөвлөж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

С.Ганчимэг 2014-10-06 202.179.20.195

Гадаад, дотоодын бизнес эрхлэгчдэд гэж гэж доор бичсэн юм шүү.

Avatar

С.Ганчимэг 2014-10-06 202.179.20.195

Сайхан үг яриад илтгэл тавьж хуралдсанаар итгэл буцаад сэргэдэг бол сайхан л юм. Даанч мянга хуралдаад нэмэргүй. Дотоодын бизнес эрхлэгчид, гадаадын бизнес эрхлэгчид одоо засаг барьж буй та бүхэн яг МАНГАС шиг харагдаад байна. Мангасын аманд татвар хийх. хөрөнгө оруулалт оруулах нь цаддаггүй ходоод, цоорхой, ёроолгүй сав шиг ямар ч урамгүй, харамсмаар зүйл биз дээ. Одоогийн энэ алдарсан итгэлийг шударга, үнэнч, хөдөлмөр, сэргэлэн, тууштай, зовлон үзсэн хүн л сэргээж чадна. Тусгаар тогтнолоо бодож байгаа бол над шиг залууст зай тавь.

Avatar

TURIIN ALBAN KHAAGCH 2014-10-06 203.91.112.22

ABILGATAI TEMTSEH GAZRIIN ajiltan nart neg burchlen khicheel zaamaar b.na. uudneesee ehleed khund aidas turuulne, daraa ni baitsaagch nar ni mash udaan khuleelgej daramtalna, za khaa khamaagui zuil asuuna…Bi bodohdoo ter baitsaagch nar ni uruu uruunduu gar utsiig ni untraalgaad tur khadgalj bolno shuu dee. Mun zaabal tsag zaaj uulzah ystoi gej uu…Shuuh ene ter shig alban bichgeer khugatsaa khonog, tsagaa bichbel yasan ym…Utsaar daramtalna…ATG gesen ugiig AILGAH, TUIBEEH GAZAR gej nerleed baigaa ym bish uu…Darga nar ni ymar ch ys zuigui khumuus. GANBOLD, KHURTS geed…

Avatar

иргэд 2014-10-06 202.179.10.150

Аливаа юмыг хариуцах эзэнгүй,хаяггүй нийт дунд нь хавтгайруулан сүр бадруулан ярих нь ямар ч үр дүнгүй,урсгалдаа өнгөрөхөд хүргэх юм,тэхлээр энэ авилга гэдэг юмыг аль нам эрх барьж байхдаа,хэн гэдэг эрхтэн дархтан төр засгийг толгойлож байхдаа цэцэглүүлэн хөгжүүлсэнийг эзэнтэй цаг хугацаатай нь гаргаж ярилдаа,авилга албан тушаалын наймааны загалмайлсан эцэг гэдэг эрхэм дээд цол хэргэмийг анх хэн хүртлээ,тэхлээр тэр намыг тэр этгээдүүдийг газрын хөрстэй тэгшлэх нь хэрэгтэй юм биш үү?эзэнгүй юм бүү ярьцгаа

Avatar

иргэд 2014-10-06 202.179.10.150

Аливаа юмыг хариуцах эзэнгүй,хаяггүй нийт дунд нь хавтгайруулан сүр бадруулан ярих нь ямар ч үр дүнгүй,урсгалдаа өнгөрөхөд хүргэх юм,тэхлээр энэ авилга гэдэг юмыг аль нам эрх барьж байхдаа,хэн гэдэг эрхтэн дархтан төр засгийг толгойлож байхдаа цэцэглүүлэн хөгжүүлсэнийг эзэнтэй цаг хугацаатай нь гаргаж ярилдаа,авилга албан тушаалын наймааны загалмайлсан эцэг гэдэг эрхэм дээд цол хэргэмийг анх хэн хүртлээ,тэхлээр тэр намыг тэр этгээдүүдийг газрын хөрстэй тэгшлэх нь хэрэгтэй юм биш үү?эзэнгүй юм бүү ярьцгаа

Avatar

зочин 2014-10-06 202.131.225.51

Ерөнхий сайд болон түүний апаратын ажилтнуудад энэ сургалтаа заагаач тэд яагаад энэ форумд оролцохгүй байна аа

Avatar

AVILGAA-AMIDRALDAA L USTGA 2014-10-06 180.149.78.20

SHAL DEMII YUM KHEN ZOKHION BAIGUULJ BAIGAA YUM BOL DOO. ARD TUMENDEE L TER AVILGA ALGA BOLJ BAIGAAG DARGA NAR UURSDUU KHARUUL. END AMERIK YAMAR KHAMAA BAINA AA? ZAGVARDAJ YADAKH YUM. URUVDULTEI CH YUM SHIG

Avatar

ard 2014-10-06 103.229.122.254

odoo tegvel eh orniihoo tuluu avsan avilgaa turiin sand tushaadaa. chinii gazriin buh naimaa chini il boloh tsag udahgyi shyy

Avatar

Тахар 2014-10-06 124.158.109.78

Танай орлогч нар цалингуй яаж амьдраад байгаа аргыг "авилга" гээд байнашдээ. Тэд эх орнооныхоо толоо авилга аваад амьдраад сайхан байгаа бм уу?!

Avatar

Зочин 2014-10-06 103.229.123.245

Яг юуг авилгал гэдгээ ойлгохгүй яриад байх шиг байна ш дээ наад нөхөр чинь Авилгал гэж юуг хэлдэг вэ гэдгийг маш сайн мэддэг байсан бол энэ нөхөр юу гэж энд ирэхэв Ярьж байгаагаа ч ойлгохгүй л тууж байна лээ дээ

Avatar

Ravdan 2014-10-06 124.158.109.78

Batuulee chnii nogoo ogohoor ni avaad nuugaad baidagiig chine "avilga" geed baigaa um bishuu!?

Avatar

zochin 2014-10-06 150.129.141.123

YAMAR SAIKHAN YUM BEE HUU HURGEN 2 NI TENDER BOLGOND YALAAD L BAYANGOL DUURGIIG AKH DUU KHAMAATAN SADNAARAA DUURGEED L GOYO YUM AA ARDCHILAGCHID

Avatar

zochin 2014-10-06 150.129.141.123

YAMAR SAIKHAN YUM BEE HUU HURGEN 2 NI TENDER BOLGOND YALAAD L BAYANGOL DUURGIIG AKH DUU KHAMAATAN SADNAARAA DUURGEED L GOYO YUM AA ARDCHILAGCHID

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж