Татвараа дутуу төлсөн Л.Месси шүүхэд дуудагджээ

Хуучирсан мэдээ: 2014.10.06-нд нийтлэгдсэн

Татвараа дутуу төлсөн Л.Месси шүүхэд дуудагджээ

Аргентины алдарт хөлбөмбөгчин Лионель Мессиг орлогоо нуун дарагдуулж, татвараас зайлсхийсэн хэргээр Испанийн шүүх дахин дууджээ. Каталоны алдарт Барселона клубын нүүр царай болсон Месси нь өнгөрсөн жил дөрвөн сая еврогийн татвараа төлөөгүйг нь тогтоож байсан ажээ.

Тиймээс өнгөрсөн жил түүнийг шүүхэд дуудахад аргентин хөлбөмбөгчин санхүүгийн асуудлаа өөрөө мэддэггүй, бүгдийг эцэг нь зохицуулдгийг шүүхэд учирлаад, таван сая еврогийн торгуулийг төлсөн байна. Гэвч энэ нь хангалтгүй байжээ.

Испанийн хуулиар бол татвараас зайлсхийсэн бол тэр мөнгийг ес дахин нугалж төлөх ёстой гэнэ. Тиймээс энэ удаа Мессиг дахин шүүхэд дууджээ.

Гэхдээ Барселона хотын иргэд, хөгжөөн дэмжигчид нь Мессигийн талд байгаа ажээ. Удахгүй түүнийг цагаадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж буй гэнэ.

Эх сурвалж: www.gereg.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж