МАН-ын гишүүдийн “Хэрүүлийн алим” буюу 5 тэрбум төгрөг | News.MN

МАН-ын гишүүдийн “Хэрүүлийн алим” буюу 5 тэрбум төгрөг

Хуучирсан мэдээ: 2014.10.06-нд нийтлэгдсэн

МАН-ын гишүүдийн “Хэрүүлийн алим” буюу 5 тэрбум төгрөг

МАН-ын генсек асан У.Хүрэлсүх гэгч зайтай эр тэр жил “Намдаа шинэчлэл хийнэ” хэмээн намынхаа удирдлагуудын толгойг 3600 эргүүлэн, МАХН нэрнээс “Х”-г хассанаар хөрөнгө хогшил, нэр төдийгүй гишүүдээ булаацалдах их хэргийн эхлэлийг тавьсан түүхтэй. Хамгийн анх намынхаа нэрийг булаацалдан Н.Энхбаяртай нэг хэсэг дайтаж энэ нь ялагдлаар дууслаа. Гэтэл гай газар дороос гахай модон дотроос гэгчээр тус намын махн.мн гэх домайн нэрийг эзэмших хэрүүл дахин газар авч МАН, МАХН-ын залуус зодоон цохиондоо тулж байж эцэстээ тус сайтыг хааснаар хэрүүл намжсан. Үүнээс хойш тун удалгүй Лениний музейн асуудал босож дахиад л “булаацалдах их аянд” МАН-ынхан мордоцгоов. Ийнхүү байсхийгээд л хөрөнгө хогшил булаацалдан гэдсэндээ хөлөө хийлцдэг МАН-ынханы уламжлалт “булаацалдаан” гишүүдийнх нь дунд өрнөж эхэллээ. 

Тодруулбал, Лүнгийн алдарт “зам там”-ыг бий болгосон МАН-ын гишүүн Д.Дамба-Очир, УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг “дуэль”-д дуудаж, нөгөөх нь гүрийж цаг хожсоор эцэстээ энэ хэрүүл нь тогооноосоо хальж буй нь энэ. Энэ нь мөн л хөрөнгө мөнгөнөөс эхтэй. Тэдний хэрүүлийн алим нь 5 тэрбум төгрөг.

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирын эзэмшлийн “Очир төв” ХХК нь 2007-2011 онуудад Улаанбаатар-Лүнгийн чиглэлийн 106,2 км асфальт бетон хучилттай авто зам барих ажлыг хийж гүйцэтгэж 2011 оны намар улсын комисст хүлээлгэн өгчээ. Эл ажлыг хийж гүйцэтгэх явцад үнийн өсөлтийн зөрүү 8,141,181,091 төгрөг гарсан байна. Тиймээс Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамнаас 8,141,181,091 төгрөгийг гаргуулж “Очир төв” ХХК-д олгох тухай нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 618 тоот шийдвэр 2012 оны 04 сарын 19-ний өдөр гарч, хүчин төгөлдөр болжээ.

Ийнхүү шүүхийн шийдвэр гарсны дараа “Очир төв” ХХК-д олгох ёстой 8,1 тэрбум төгрөгийг 3,1 тэрбум болгон бууруулсан нь Д.Дамба-Очирын намынх нь нөхөр, УИХ-ын гишүүн С.Бямбацогттой холбоотой байсан нь хожмоо ил болжээ. Баримт өгүүлье.

УИХ-ын 2012 оны намрын ээлжит чуулганаар 2013 оны төсөвт “Өмнөх онуудад баригдсан автозамын үнийн зөрүү 45,5 тэрбум төгрөг нэмэх” тухай асуудлыг хэлэлцэх үед үнийн зөрүү авах 8 компанийн 10 замын ажлын талаар маш тодорхой нэр заан танилцуулж, шийдвэрлүүлсэн байдаг аж. Үүнд “Очир төв” ХХК-ийн нэр орсон хэдий ч тус хуулийг хэрэгжүүлэх явцад төлбөр авах компанийн тоо гэнэтхэн 9 болон нэмэгдэж,  “Өмнөх онуудад баригдсан авто замын үнийн зөрүү 45,5 тэрбум төгрөг нэмэх” тухай асуудлыг хэлэлцэх үед тухайн жагсаалтад байгаагүй “Алтайн зам” ХХК орж иржээ. Ингэхдээ “Очир төв” ХХК-д олгох ёстой 8,1 тэрбум төгрөгийг үндэслэлгүйгээр 3,1 тэрбум болгон бууруулж, нэмж оруулсан “Алтайн зам” ХХК-д 5 тэрбум төгрөгийг хуваарилан олгожээ.

Тэр ч бүү хэл УИХ-ын намрын ээлжит чуулганы 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлд “Алтайн зам” ХХК болон тус компанийн барьсан Өлгий-Цагааннуурын чиглэлийн 40 км хатуу хучилттай авто зам УИХ-д Төсвийн байнгын хорооноос танилцуулсан жагсаалтад байгаагүй байна. Түүнчлэн тус замын ажлын талаар тухайн газар нутгийн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн шүүмжлэлтэй хандаж, зориуд лавлаж тодруулсан байдаг. Тодруулгын хариу ч тухайн компани төлбөр авагчдын тоонд багтаагүй гэж ойлгогдохоор тэмдэглэн үлдсэн байтал “Алтайн зам” ХХК үнийн зөрүү авах компанийн жагсаалтад гэнэтхэн нэмэгдэж, 5 тэрбум төгрөг халаасласнаар МАН-ын гишүүдийн хооронд мөнгө төгрөг булаацалдах “Их дайн” үүсчээ.

“Алтайн зам” ХХК-ийн ар тал хэн бэ?

Ийнхүү намын нөхрийнхөө компанийн хөрөнгө рүү чимээгүйхэн хуруугаа дүрж 5 тэрбум төгрөг халаасласан гэх хэргийн эзнээр УИХ-ын гишүүн С.Бямбацогт тодроод буй. “Алтайн Зам” ХХК нь 2003 оноос хойш УИХ-ын гишүүн С.Бямбацогтын “Нью прогресс” группын харъяанд үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Дээр дурьдсанчлан УИХ-ын 2012 оны намрын ээлжит чуулганаар 2013 оны төсөвт “Өмнөх онуудад баригдсан авто замын үнийн зөрүү 45,5 тэрбум төгрөг нэмэх” тухай асуудлыг хэлэлцэх үед үнийн зөрүү авах 8 компанийн ажлын талаар маш тодорхой нэр заан танилцуулж, шийдвэрлүүлчихээд байхад хүч түрэн жагсаалтад орж ирсэн “Алтайн зам” ХХК-ийн найдвартай ар тал нь С.Бямбацогт аж. Батлагдсан хууль хэрэгжих явцад, замын дундаас орж ирнэ гэдэг эрх мэдлийн илэрхийлэл. Юутай ч Д.Дамба-Очир эзэнтэй “Очир төв” ХХК-д олгох ёстой 5,040,660,015 төгрөг одоо хүртэл олгогдоогүй бөгөөд МАН-ын хоёр гишүүдийн хооронд “Хэрүүлийн алим” болсон 5 тэрбум төгрөгийн асуудал хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байна.

М.МИШЭЭЛ

Эх сурвалж: www.mongolcom.mn

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Shudarga 2014-10-06 182.160.38.75

Shudarga xun turd orox sonirxol baix uu? Turd oroxiin tuld avilgal ugnu. Sanal il dald xelbereer xudaldaj avna. Namdaa xandiv urgunu. Xyalbar olson mungiig l ingej zorigtoi zarj baij turd orj :"XUVALZ" boldog yum daa. Gexdee "Xuvalznuud"-iig xovxorch unax l zaya xuleej baidag yum. Tuuxend ner, udmaa gutaaj xeden tugrug tsugluulaad ch yadag yum ***** med?

Avatar

Зочин 2014-10-06 103.9.91.146

Энэ мэдээллийг захиалгатайгаар мөнгө төлж сатуудад тавиулж байгаа гэсэн. Тэр дундаа төрийн байгууллагаас явуулж байгаа гэнэ. Хэн яах гэж ингэв? Ийм юманд төрийн мөнгийг үрэх хэрэг байна уу

Avatar

Зочин 2014-10-06 150.129.140.80

Hen be bymbatsogtiin sugnii vs vv

Avatar

Зочин 2014-10-06 103.229.120.131

ийм хулгайчууд дээр байхлээр улс яаж дэгжих вэ нэг юм болох нь болно доо хэзээ л бол

Avatar

Зочин 2014-10-06 103.229.120.131

энэ хулгайчуудыг эгнээж байгаад яахсан

Avatar

Зочин 2014-10-06 103.229.120.131

хулгайчууд

Avatar

зочин 2014-10-06 202.179.23.162

Дэнзэнгийн 17 тэрбумын хажууд цайны мөнгө юм даа

Avatar

Mgl 2014-10-06 127.0.0.1

BYAMBATSOGT HOBDIIN BUH UNE TSENETEI TENDERIIG ABDAG BSAN "" TENDER BYAMBATSOGT "" GEDEG NERTEI HULGAICH SHU DEE… ODOO USEE GEILDEED IH EH ORONCH, HUDALAA SHUDRAG TSARAILDAG BOLOOD BGAA. SHAL HUDALAA SHUNALIIN TULAM SHUU.

Avatar

зочин 2014-10-06 202.70.46.20

Хулгайч хулгайчийгаа л луйвардсан байна.

Avatar

луйварчид хаа сайгүй 2014-10-06 49.0.134.51

ЭНЭ МАН, АН, МАХН ын луйварчид төрд ойрхон байхад улс хөгжих боломж алга. Энэ Бямбацогт найрамдалд 10 гаруй ГА газар хашаалаад авсан байна. ГАЗАР их хэмжээгээр хашаалж аваагүй улс төрч, УИХ ын гишүүн алга. МХЕГ т дарга байсан батбаатарын ам, бадамжунайгийн ам, женко баттулгын ам, …. яахаараа иргэд 07 оогоо авч чадахгүй байхад дарганцарууд ийм их газар авах ёстой юм бэ? МОД тарих нэрээр газар авдаг, ойн яамнаас нь зөвшөөрдөг. АРАЙ ч дээ

Avatar

Byambatsogtoo 2014-10-06 150.129.143.160

Ta ch ariuhan amitan shig bdag daa…

Avatar

zochin 2014-10-06 49.0.135.240

ene bymbacogt zuragtaar neg ih shudarga carailaad ardchilsan namiihniig shuumjleed suudag .nichir deeree uuruuch luivarchin bainash dee, ardiin namiin ued ih idecgeesen dee..

Avatar

Зочин 2014-10-06 150.129.141.83

Энэ Очир төв ХХК-ийн захирал Дамба-очир ичиж амьдраасай. Улсын хамаг мөнгө идчихээд, ард түмэнд баахан чирэгдэл учруулчихаад одоо юугаа нэхдэг байна аа. Та нарын хувааж иддэг байсан тэр үе өнгөрсөн. Одоо савраа тат. Жинхэнэ бирд гэдэг чинь энэ Дамба-очир. Багануур ХК-ийн захирлаар юу ч мэдэхгүй Мэргэнбаатар гэгчийг тавиулж баахан мөнгө хөрөнгө идсэн. Бүтэхгүй хар хулгайч. Одоо болсон. Зайлж далд ор!!!!

Avatar

Зочин 2014-10-06 202.126.91.154

хулгайчдын намын хулгайч бямбацогтын хулгай ил гарч авилгалтай тэмцэх газарт очиж дээ, одоо яая гэхэв хулгай хийснийхээ төлөө хариуцлага хүлээх цаг нь ирсэн, хуучин намаараа дараад байдаг байсан бол одоо юун нам бүх хулгай нь илж болж өмөөрөх хүн олдохоо больсон, хулгайчид хийсэн хулгайгаа яахаа мэдэхгүй нойргүй болж байгаа хөөрхийс. цаг цагаараа байдаггүй ээ гэж, хулгайчид хийсэн нүглийнхээ хариуг хүлээх болж дээ.

Avatar

Адар 2014-10-06 112.72.13.155

Төсвийн байнгын хорооноос ороогүй өөрчлөлт хууль батлагдаж гарах үед орсон бол үүнийг Тамгын газрынхан хийсэн болж таарлаа. 2013 онд МАН-ын гишүүд бүлэг ч байхгүй байнгын хороонд ч харъяалалгүй басйан шүү дээ. Тийм үед хаа төсвийн байнгын хорооны батлуулсан асуудалд Бямбацогт яаж түүнийг оруулах вэ дээ. Хүний хооронд яс хаях гэж ядах юм. Хараахад ч учир бий шүү

Avatar

Зочин 2014-10-06 202.126.91.67

Byambatsogtoo chi ichij amidar camer hahaaraa hudlaa shaagaad bdag iim uchir baijee nomtoibayr iimerhvv hvmvvsiig tewchihgui gedgee helsen shvv odoo asuudal nomt hvvgiin hvsleer shiidegdene

Avatar

Зочин 2014-10-06 103.9.91.146

iim zahialgat medee bichij tavidgaa bolimoor yum. setguul zui setguur zuu bolloo

Avatar

Зочин 2014-10-06 127.0.0.1

idej uuj baigaad uheeree maniihaan

Avatar

Адар 2014-10-06 112.72.13.155

Идэж уудсан нь үхдэг юм бол АН-ынхан арай эрт үхэх байх оо.

Avatar

Зочин 2014-10-06 127.0.0.1

yum hiij bga hvnii ner ih gardag hiihgvi vhsen amid n medegdehgvi hvmvvs olon bn. Eronhii said zov ajillaj bn.urag*****

Avatar

Адар 2014-10-06 112.72.13.155

Юм хийхдээ алдаа нь онооноосоо бага байвал таныг дэмжихэд бэлэн байна. Даанч оносноосоо алдсан нь их хүнийг яаж хамгаалах вэ дээ.

Avatar

Зочин 2014-10-06 78.47.149.94

Ерөнхий сайдын үйл ажиллагааг бүрэн дэмжиж байна. Энэ хоёр жилд олон арван жилд хийгддэг ажил бүрэн хийгдэж байгааг бид харж байна. Ийм Ерөнхий сайд ЗГ- дэмжих хэрэгтэй.

Avatar

МАн 2014-10-06 202.70.44.146

Бямбацогт гэж идэж ууж ханадаггүй нөхөр байна. Ховд аймгийн бүтээн байгуулалттай холбоотой бүх тендерийг авч идсэн. Хийсэн зүйл гэж огт байхгүй

Avatar

Зочин 2014-10-06 176.9.192.148

ЕРӨНХИЙ САЙД МАН-ЫН 20 ЖИЛД ХИЙГЭЭГҮЙ АЖЛЫГ ХИЙЛЭЭ. БИД ХАРЖ БАЙНА. МАН ИХ АЖЛЫГ ЗОГСООХ ГЭЖ ОРОЛДООД БАЙГАА НЬ АТААРХСАНДАА Л ТЭР

Avatar

Адар 2014-10-06 112.72.13.155

Хараа чинь мууджээ. МАН-ын 20 жилд идээгүй мөнгийг ЕС болон түүний нөхөд 2 жилд идчихлээ. Яаж хоосон байхав гээд сэмэрхий самбай шиг хэдэн км зам тавилаа. Үүнийг чинь хөгжил гэдэггүй юм даа.

Avatar

Зочин 2014-10-06 176.9.192.148

Altanhuyagt amjilt husie. Saidiin sentii zuudelsen erhemuud zasagaa ogtsoruulj ard tumniig hohirooj bgad songuulid yalah gesen Ardiin namiin luivarchidad buuj ugch bolohgui shuu.

Avatar

Зочин 2014-10-06 150.129.140.142

даанч их тоо мэдээд байдаг юм тэр байтугай хүмүүсийн амьдрал асуугаад гайгүй та нарын тавьсан өрнөөс болоод байна гэхээр нүүрэн улайгаад ичээд байсан Очир төв-өөс айгаад тэгээд байсан юм байна нээх мундаг хариуцлага яриад байдаг хүн одоо Дамба-очиртоо 5 тэрбумын төлж байж хариуцлага УИХ-д дээр ярьдаг болох байлгүй энэ чуулган дээр эхлээд өөрөө хариуцлага хүлээгээд хүмүүстэй ярих болуу

Avatar

Зочин 2014-10-06 127.0.0.1

Heniig harluulah geed yug yu geh geed utgagui yum bicheed b na aa…Bolimoor yum hairan mongo..Eronhii saidaa..

Avatar

Зочин 2014-10-06 127.0.0.1

Heniig harluulah geed yug yu geh geed utgagui yum bicheed b na aa…Bolimoor yum hairan mongo..Eronhii saidaa..

Avatar

Зочин 2014-10-06 127.0.0.1

yum hiij bga hvnii ner ih gardag hiihgvi vhsen amid n medegdehgvi hvmvvs olon bn. Eronhii said zov ajillaj bn.urag*****

Avatar

Данзан 2014-10-06 124.158.109.78

АН-ынханы ганц хийж чаддаг ажил нь энэ. Хуний нэр хундийг зохиомлоор унагах аргад дадсан хумуус учраас уунийг бичжээ. Бямбацогт бол шудрага залуу шуу! МАН-ын нэр хунд оссонтэй холбоотой худал судалгаа гаргах, удирдагчдыг нь хэрэгтэн мэтээр бичих нь тэдний хийж сурсан ажил нь тэрээ.

Avatar

Зочин 2014-10-06 127.0.0.1

Harin tiimee MAN-iin ner hund osood bur 16 % bolchihson bnlee ! Uls oron dayar avilga hund surtaliig gaaruulj 20 jild yuch hiigeegui MANgar ymnuud yahleeree Mongoliin irgediin buhel buten 16% – iin demjleg avdag bnaa

Avatar

Зочин 2014-10-06 176.9.192.148

Монгол Улсын Засгийн газрын нэр хүндэд халдах гэсэн увайгүй оролдлогоо зогсоо

Avatar

Зочин 2014-10-06 202.179.20.197

Бямбацогт ч гэж бас хэрэг алга нөхөр. Ховдын малчдад тэтгэврийг чинь багасгана, НДШ ийг нь улс төлүүлнэ ч гэх шиг худлаа бураад байгаамуу хаашаа юм, малчид нь ТВ р тэгж ярих юм

Avatar

Зочин 2014-10-06 202.179.20.197

Дамба-очирын хулхи зам хэрэг алга байна, Өчигдөрхөн яваад ирлээ. 6-7 н газраар шороогоор явуулж байна лээ.

Avatar

NewProgress 2014-10-06 103.9.91.202

Byambatsogt chin manai Hovdiin buh tenderiig avdag sh dee. Zam, tsahilgaan geed l dandaa l avch baidag odoo bolimoor um. Hun harhad shudarga tsairalaad l dandaa tenderchin

Avatar

Зочин 2014-10-06 124.158.92.7

tegeed avsan ajlaa hiideg bol boljil baina shd. esvel tenderiin mungiig ni avchaad damba-ochir shig yu ch hiihgui hulhidaad baidag yumuu?

Avatar

Зочин 2014-10-06 103.9.91.75

neg negniigee luivardaj ehlev ee gj

Avatar

Зочин 2014-10-06 24.24.223.115

Ман үүнээс ч ихийг идэж уусан нь тодорхой шүү дээ….

Avatar

зочин 2014-10-06 202.70.38.94

Энэ бол АН-ханы захиалгат бичлэг байлаа.АН-хан одоо ичсэн хүн ***** гэдэг болж байгаагийн нэг илрэл. АН-хан хэзээ шударга байлаа.Байнга л өөрсдийнхөө бурууг бусад нам хүмүүсрүү чихдэг шүү дээ.Энэ бол Ан-ханы гэм биш зан.Юу гээд нэмэргүй хөөе АН-хаан.Одоо та нарт ард иргэд хууртагдахаа больсон шүү.Ард иргэд улс түмнээ гэсэн хүнээ л сонгохоос намуудыг тоохоо больсон.МАН-г хэмлэх нь эхлэж байна даа.Үүнд бас МАХН-хан оролцож байгаа нь тодорхой.

Avatar

Зочин 2014-10-06 150.129.141.31

Бэлгийн сулрал, нурууны өвчин, чихрийн шижин, зүрх судасны өвчин гэх мэт өвчнүүдийн талаар хамгийн сүүлийн үеийн мэдээ BBC Health News-ээс Англиар орчуулан нийтлэв: healthnewsmn.blogspot.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж