Л.Доржжав: Сайн үр дүн олон жилийн зүтгэл шаарддаг | News.MN

Л.Доржжав: Сайн үр дүн олон жилийн зүтгэл шаарддаг

Хуучирсан мэдээ: 2014.10.06-нд нийтлэгдсэн

Л.Доржжав: Сайн үр дүн олон жилийн зүтгэл шаарддаг

Сүүлийн үед хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой сайн, муу олон мэдээлэл гарах болсон. Үүнтэй холбоотой бид МУБИС-ын Урлаг биеийн тамирын сургуулийн багш Л.Доржжавтай уулзаж ярилцлаа.

-Сүүлийн үед Монголын Хөлбөмбөгийн Холбоотой олон мэдээллүүд гарах боллоо. Мэргэжлийн хүний хувьд та тодорхой мэдээллийг өгөхгүй юу?

-Монголын хөлбөмбөгийн холбоо 11-р сарын эхээр байгууллагын дүрмийн дагуу их хурлаа хийж, Удирдах Зөвлөлөө томилж, албан тушаалтнуудыг сонгоно. Энэ удаагийн ерөнхийлөгчийн албан тушаалд одоогоор таван хүн дэвшиж байгаа юм билээ. Олон хүн дэвшиж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ үүний хажуугаар нэгнийхээ ажлыг үгүйсгэсэн, гүтгэсэн, хуучнаа муучилсан шинжтэй мэдээллүүд их гарч байгаад харамсаж байна.

Монголын Хөлбөмбөгийн Холбоо 1959 онд байгуулагдсан 55 дахь жилдээ ажиллаж байна. Бид орчин үеийн олон улсын хөлбөмбөгийн холбоодын стандартыг дагаж мөрдөн ажиллаж байна. Бид нарын дээд удирдлага бол Дэлхийн хөлбөмбөгийн холбоо, удаах нь Азийн хөлбөмбөгийн холбоо байдаг. Ер нь Дэлхийн хөлбөмбөгийн холбооны үндсэн хоёр зорилго байдаг. Нэгдүгээрт, Хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, олон нийтийг хамруулах, хоёрдугаарт тэмцээн уралдааныг зохион байгуулж явуулах.

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Б.Ганболд 17 жил Ерөнхийлөгчөөр ажилласан гэсэн мэдээ гарах болсон. Үнэхээр халаа солио хийдэггүй газар юм уу? Энэ тал дээр тайлбар өгөхгүй юу?

-Энэ ташаа ойлголт. Б.Ганболд нийтдээ 17 жил энэхүү холбоонд хүчин зүтгэсэн нь үнэн. Гэхдээ Ерөнхийлөгчөөр сүүлийн дөрвөн жил л ажилласан. Бусад үед нь гүйцэтгэх ажил хийж явсан. 17 жил бол багагүй хугацаа. Энэ хүн шиг тууштай, хамгийн хүнд хэцүү цаг үед холбоондоо хүчин зүтгэж, өдийг хүрсэн хүн байхгүй гэхэд хилсдэхгүй. Сайн үр дүн олон жилийн зүтгэл шаарддаг. Урьд нь Ерөнхийлөгчөөр Ерөнхий сайд асан Амаржаргал байсан. Ер нь нэг хэсэг Ерөнхийлөгчийн үүрэг бол бэлгэ тэмдэгийн шинжтэй бөгөөд орон тооны бус алба байсан бол одоо орон тооны алба болсон.

-Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Б.Ганболдын тухай олон мэдээлэл гарах болсон. Таны хувьд энэ хүний тухай ямар бодолтой явдаг вэ?

-1970-аад онд хөлбөмбөгийн тоглогч байсан хүн л дээ. Морь Ганболд гэж алдаршсан, мундаг сайн довтлогч байсан. Үнэхээр энэ спортод хайртай нэгэн гэдгийг л хэлж чадна. Тус холбооны хамгийн хүнд хэцүү үед л хамт байж, 10 гаруй жил монголын хөлбөмбөгийн төлөө зүтгэж ирсэн.

Бидэнд үнэхээр тогтвортой байдал хэрэгтэй байна. Дөнгөж одоо л нэг хөл дээрээ босоод, манай энэ салбар өндийж байна. Өнөөдрийн хэмжээнд хүргэх гэж маш их ажилласан. Өөрөөр хэлбэл, яг энэ эхлүүлсэн ажлаа дуусгах, тогтвортой байдал, туршлагатай удирдлага хэрэгтэй байна.

Тэрээр Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны /FIFA/ Хөгжлийн Хорооны гишүүн, Азийн Хөлбөмбөгийн Холбооны /AFC/-нд албан тушаал хашиж байна.

-Хөлбөмбөгийн спортын чансаагаараа манайх доогуур байр эзэлдэг. Энийг бас л хөлбөмбөгийн холбоотой холбож тайлбарладаг.

-Миний хувьд энэ асуултанд мэргэжлийн өнцгөөс тайлбар өгье. Хүмүүс ойлгохдоо дан ганц тус холбооны муугаас, эсвэл ганц нэг хүний буруугаас ийм байдалд байдаг гэж боддог. Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос улс орнуудын хөлбөмбөгийн чансаагаар нь үнэлэхэд Монгол Улс 208 орноос 170-д орж байна. Энэ үнэлгээний хамгийн гол шалгуур нь тухайн улсын үндэсний шигшээ багийн тоглолт, үнэлэмж байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн орны лигт тоглож байгаа клуб тамирчдын ур чадвараар тус чансаа тодорхойлогддог.

-Одоо бидэнд хөлбөмбөгийг хөгжүүлэхэд юу шаардлагатай байна вэ?

-Ер нь хөлбөмбөг хөгжүүлэхэд шаардлагатай 3 хүчин зүйл байдаг.

  1. Орчин хэрэглэгдэхүүн
  2. Тоглогчид
  3. Хүний нөөц дасгалжуулагч

Энэ гурав харилцан хамааралтай байдаг.

Энэ гурвыг хамгийн сайн мэдэрч, энэ тэргүүнд анхаарч ажиллах нь чухал.

Бид энэ хугацаанд Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос таван төслүүдийг олж ирж, амжилттай хэрэгжүүллээ. Үнэнийг хэлэхэд барагтай л бол улс орон ийм их төсөл хөтөлбөр дэлхийн хөмбөмбөгийн холбооноос аваад байдаггүй.

Багш дасгалжуулагчийн чанар чансаа, тэдэнд шинэ сургалт өгөх, материаллаг бааз сууринд ч анхаарч ажиллаж байна. Дэлхийн хөлбөмбөгийн холбоо, Европын хөлбөмбөгийн холбоо, азийн хөлбөмбөгийн холбооноос сургагч багш урьж, сургалт явууллаа. Давхардсан тоогоор 1000 гаруй хүмүүс төгсч суралцсан.

Э.АНУ

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Доржжавт 2014-10-06 202.131.226.86

Ганболдыг магтаад солиороод байсан нь хаа байна. Дэлхийд Монголын нэрийг гутаалаа. Авигалын рэйтэнгээр Монгол улсын рэйтэнг унаж зээлжих зэрэглэл буурна

Avatar

Доржжавт 2014-10-06 202.131.226.86

Ганболдыг магтаад солиороод байсан нь хаа байна. Дэлхийд Монголын нэрийг гутаалаа. Авигалын рэйтэнгээр Монгол улсын рэйтэнг унаж зээлжих зэрэглэл буурна

Avatar

Доржжавт 2014-10-06 202.131.226.86

Ганболдыг магтаад солиороод байсан нь хаа байна. Дэлхийд Монголын нэрийг гутаалаа. Авигалын рэйтэнгээр Монгол улсын рэйтэнг унаж зээлжих зэрэглэл буурна

Avatar

Зочин 2014-10-06 103.229.122.217

Ganbold guai um hsen, uuriiguu ch bolgoson. Odoo zaluuchuudiig oruulah heregtei. ajiglahad sots ueiin hoshuun baiguullaga bdag sh de.

Avatar

Зочин 2014-10-06 107.132.64.184

Sain medkuma, ug n yum hiigeel bgaa haragdah yum, gadnii hurungu oruulalt ihseheer n humuus ih sonirhood bgan boluda, umnu n bol ursulduh oldodgui l bsan gee bizde

Avatar

manlai 2014-10-06 112.72.13.156

ta nar hvn muulhaas oor yum bitii hiii gesen yum shg yund ingenem hen hvngvil hogjvvleh gj ywna harinch hogjih geed ajillaj ywaa baiguullaga.busdaasaa yum asuuj zowloj bolno gehdee asuultaa zow tawi tegwel hariulhad hv rtel amar shvvdee.Ta nar muulj bichsen bn ene bgshiig tegwel ta nar ene baiguullagad oroh geed eswel ajlaas halagdsan geh met hvmvvs bhiig vgvisgehgvi,teged ta nar ingeed muulaad bn gj hvn oligoj gvjirdej bolhoor bgaa biz times asuult , asuudliig zow shiidwerlie.

Avatar

Зочин 2014-10-06 184.164.77.109

монголын хөлбөмбөгийн холбоог хүмүүс идсэн уусан л гэх юм. Тэр шалгадаг хянадаг байгуулга нь шалгаад үзээд нягталсан л байлгүй дээ тэр байгуулагууд нь ажлаа нийтэд нээлттэй болгомоор юм.

Avatar

Зочин 2014-10-06 202.170.68.89

mongoliin hul bumbugiin holboo shig hugjij bgaa oor holboo bnuu sportiin salbaraas…ooriin gesen bairtai,olon ulsad holboodod negdsen tusul hutulbur awaad ywj bgaag harwal harin ch ih hugjij bgaa ni haragdaj bgaa ni

Avatar

Зочин 2014-10-06 202.179.29.220

үнэн, сайн ажиллаж байгаа холбоо, их ирээдүй бий

Avatar

Зочин 2014-10-06 202.131.231.230

Доржжав баг өөрөө нэг хэсэг холбооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Ганболдын аппаратад ажиллаж байсан гэсэн үг. Тэгэхээр өмгөөлсөн маягтай ярилцлага өгч л дээ. "Морь" хочит Ганболдын хурдан баяжсан Манай хөлбөмбөгийн яст мэлхий шиг удаан хөгжил хоёр яг тэнцэнэ дээ

Avatar

Зочин 2014-10-06 202.179.23.114

tanii nasiig hundleed gantshan yum helie bid bahi baidgaaraa uldehnee

Avatar

tPatriot 2014-10-06 202.179.20.182

Xol bombogiin xolbooni tailang shaardaj bna

Avatar

Зочин 2014-10-06 202.21.124.131

-1970-аад онд хөлбөмбөгийн тоглогч байсан хүн л дээ. Морь Ганболд гэж алдаршсан, мундаг сайн довтлогч байсан. Үнэхээр энэ спортод хайртай нэгэн гэдгийг л хэлж чадна. Тус холбооны хамгийн хүнд хэцүү үед л хамт байж, 10 гаруй жил монголын хөлбөмбөгийн төлөө зүтгэж ирсэн hul bumbugt amidralaa zoriulsan hun shig bn.. bid hunii hudulmur husel ermelzleliig uneleh heregtei.. muulah amarhan l daa..

Avatar

сүхээ 2014-10-06 202.179.29.220

зүйтэй. Ганболдын олон жилийн хөдөлмөр зүтгэлийг Дэлхийн болон Азийн Хөл бөмбөгийн холбоо өндөр үнэлж,ажил хариуцуулсан байгаа. Ганболдыг бүрэн дүүрэн дэмжиж байна

Avatar

Зочин 2014-10-06 182.160.7.168

Энэ морин толгой Ганболд ямар сургууль дүүргэсэн нөхөр вэ? 1976 оны үед Москвад л дампуураад гүйгээд явдаг оюутан байлаа. Аав нь тэгэхэд Москвад худалдааны төлөөлөгчийн газар эвлэл комсомол гэсэн нөхөр байж билээ. Аав энд байгаа гээд л сүгсэлздэг оюутан байсан даа. Харин үнэхээр хөлбөмбөг, сагс цэвэрхэн, техниктэй тоглодог тамирчин байсан, гэхдээ нэг их туйлбартай спорт хөөдөггүй лазан залхуу нөхөр байсан.

Avatar

Мундаг 2014-10-06 202.21.124.131

мундаг хүн шүү Хөлбөмбөгийн төлөө зүтгэж яваа ахмад хүн шүү дээ

Avatar

Dorjjav bagshaaaaaa bolij uz 2014-10-06 202.170.80.25

Ene hun ugaasaa Ganboldiin udirdlaga door ajillaj bsan bolhoor odoo terniigee demjij hudal yum yarij bna, hulbumbugiin hugjil muu bgaa ni ene huntei ch bas holbootoi shuuuuuuuuuuuu!!!!!!

Avatar

Зочин 2014-10-06 202.179.29.220

би МХБХ-ны ажил сүүлийн жилүүдэд сайжирч, амжилттай хөгжиж бна гэж боддог. Ганц хүний зүтгэл хангалтгүй төрөөс дэмжих хэрэгтэй, олон залуучуудыг тоглуулахын тулд хөл бөмбөгийн талбайг олноор байгуулах хэрэгтэй. Иргэд сонирхож тэмцээнийг нь үзэж хөрөнгө оруулахгүй, стадион бараг үзэгчгүй байдаг шүү

Avatar

Oyunaa 2014-10-06 202.131.226.86

Dorjjav guya chaddag yum bol ta Holboonii zardliin tailang gargaad helchih

Avatar

Зочин 2014-10-06 202.131.233.187

Морин толгойгийн PR эхэлчихэж. Доржжав багш бөөрийнхий хүн болж дээ.

Avatar

Зочин 2014-10-06 150.129.143.202

Гол зорилго нь ФИФА гаас төсөл авч хямдхан хэрэгжүүлэх түүнээс хөл бөмбөгөөр амжилт гаргах хүсэл байхгүй. Өөрөө ч гэсэн цалин авч байсан тул өмөөрөхөөс ч яахав.

Avatar

Зочин 2014-10-06 202.21.124.131

fifa chin delhiin hul bumbugiin holboo shuudee…ochij ochij mongoliin hul bumbugiin holboond huurtagdaad bhdaa yahaw…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж