Тоглоомноос гарах
Сайхан эмэгтэйчүүд сонирхолтой, чадалтай эрчүүдэд дуртай байдгийг сана. Хэрэв түүнд ирээдүйг төсөөлж яривал түүний хувьд сэтгэл хөдлөл, таамаглал бүгд алга болно. Түүнээс гадна тэр өөрт нь унаж тусаад байгааг мэдвэл огт сонирхохоо больж мэднэ шүү. Тиймээс түүнд өөрийнхөө тухай илүү ихийг олж мэдэх боломж олго.
Бүх зүйлийг хурдан өрнүүлэх
Бүсгүйгээсээ хариу сонсоогүй бол түүнээс яагаад утсаар ярихгүй, мессеж бичихгүй байгааг нь асуудаг эрчүүд цөөнгүй. Ингэснээр залуу бүсгүйд хайлж урсаад түүний төлөө бүхнийг хийхэд бэлэн байгаагаа харуулж байгаагаас өөрцгүй. Гэвч энэ нь бүсгүйг залхааж орхино. Хэрэв тэр хариу бичихгүй бол анзаарах хэрэггүй. Ийм зүйл хэзээ ч болоогүй гэж бод.
түүгээр хүссэнээ хийлгүүлэх гэх
Эмэгтэйчүүд эр хүн хяналтыг гартаа авахад дуртай байдаг. Хэрэв та эмэгтэй хүнтэй болзохоор яарч байгаа бол төлөвлөөтэй байх нь чухал. Бүсгүйд найдаж болохгүй. Үгүй бол тэр өөрийг нь хөгжөөж, зугаацуулж чадах өөр хэн нэгэн рүү гүйчихэж мэднэ.
Болзоонд урих
Түүнээс үнсэхийг гуйхтай адил тул ингэж асуух нь алдаа болно. Эмэгтэйчүүд жинхэнэ эр хүнтэй хамт байхыг хүсдэгээс биш зөвшөөрөл эрдэг жаахан хөвгүүнийг сонирхдоггүй. Түүнээс хамт явахыг гуйх биш юу хаашаа явах гэж байгаагаа л хэл. Энэ нь түүнээс асууж байгаагаас ялгаагүй боловч өөртөө итгэлтэй байгаагын шинж юм. Тиймээс зүгээр л “ Гадуур зугаалцгаая” гэж хэлээрэй.
Секс
Заавал ингэж хэлэх хэрэгтэй гэж үү? Танилцаад удаагүй бол ингэж шулуухан асуух нь бүдүүлэг гэдгийг сануулъя. Түүний эерэг хандлагыг эсрэгээр нь өөрчилж ч мэднэ. Харин түүний сэжүүр өгөхийг хүлээх хэрэгтэй. Хэрэв тэр санаагаа илэрхийлсэн бол эргэлзэх зүйл юу байна. Түүнийг өөрөөсөө хөндүүрүүлэх сэдэв рүү халтирч орохоос болгоомжил.
үнсэхийг гуйх
Энэ бол хамгийн чухал. Түүнээс хэзээ ч ингэж асууж болохгүй. Зөвхөн жаахан хөвгүүд л ийм зөвшөөрөл авдаг гэдгийг сана. Хэдийгээр тэр зөвшөөрөхөөр байсан ч тэр. Түүний сонирхлыг бууруулж орхино.
дараа нь юу хийхээ ярилцах
Хэрэв бүсгүйгээ өөр хүнд алдмааргүй байгаа л бол иймэрхүү зүйл ярихгүй байсан нь дээр. “маргааш яръя” “ Орой хоолонд хамт оръё” гэж хэлэх нь таамаглал гэнэтийн бэлэгийг алга болгодог. Ингэснээр түүний сэтгэлийг хөдөлгөх боломжоо алдана.
хэтэрхий хичээх
Бүсгүйг өөртөө татах гэж хэтэрхий их хичээх нь түүнийг алдахын шинж. Түүний сонирхлыг тат. Хэрэв тэр өөрийг чинь хэн гэдгийг мэдвэл өөрөө хүрээд ирнэ.
Бэлтгэсэн Н.Энх