“Хүсэл зоригоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөн, МАН-ын “Шинэчлэлийн хороо”-ноос өнөөдөр Чингисийн тайлбайд цуглаан зохион байгууллаа. Тэд орон даяар иргэдийн амжиргааны талаар судалгаа явуулсан бөгөөд тус судалгаанд оролцсон таван мянга гаруй хүний дийлэнх нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахыг дэмжсэн гэдгийг тэд хэлж байлаа.
Тэд энэ шаардлагынхаа хариуг энэ сарын 13 гэхэд хүлээж авна гэдгээ мэдэгдсэн юм. Харин Ерөнхий сайд тус шаардлагыг нь хүлээн авч огцрохгүй бол цаашид улс төрийн өлсгөлөн зарлаж тэмцэх ажээ.
Д.БҮҮВЭЙ