Болгарын сонгуульд сөрөг хүчин ялав

Хуучирсан мэдээ: 2014.10.06-нд нийтлэгдсэн

Болгарын сонгуульд сөрөг хүчин ялав

Фото: Nikolay Doychinov / AFP

 

Сөрөг хүчний консерватив нам ИБЕХТ (Иргэд, Болгарын Европын хөгжлийн төлөө) ням гаригт болсон парламентын сонгуульд ялж байна. Болгарын Ардын их хуралд нийтдээ найман улс төрийн нам орлоо гэж тус улсын Сонгуулийн ерөнхий хороо мэдээлэв.

 

Болгарын ерөнхий сайд асан Бойко Борисовын толгойлдог ИБЕХТ намд сонгогчдын 33,6 хувийн саналыг авсан бол эрх баригч Болгарын социалист намыг 16,1 хувь нь дэмжив.

 

Парламентад турк цөөнх болж мусальманы Эрх, эрх чөлөөний төлөөх либерал хөдөлгөөн (11,8 %), Шинэчлэлийн эвсэл (8,5%), Эх оронч фронт (7,5%), “Цензургүй Болгар” (6 %), үндсэрхэг үзэлтнүүдийн”Атака” (5%) , Болгарын сэргэн мандлын альтернатив” (4,6 %) зэрэг намууд суухаар боллоо.

 

Болгарын социалистууд ялагдлаа хүлээн ялагчдад баяр хүргэсэн юм. Ялагч намын лидер Бойко Борисов эрх баригч эвсэл байгуулна гэж мэдэгдлээ. Болгарын парламент нь 240 суудалтай бөгөөд консерваторууд  88-89 суудал авах магадлалтай болжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж