Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотноо есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний хооронд болж, өндөрлөсөн. Дөрвөн жилд нэг удаа болдог тус наадамд Ази тивийн 45 орны 12 мянга гаруй тамирчин спортын 36 төрөлд 439 багц медалийн төлөө өрсөлдсөн юм. Монголын баг 5 алт, 4 мөнгө, 12 хүрэл медаль хүртэж, 45 орноос 16-д жагсаж, өмнөх наадмуудад үзүүлж байсан олон амжилтуудыг эвдсэн юм. Азийн наадмаас нэг хүнд ногдох медалийн тоогоороо Монгол тэргүүлжээ.
- Монгол 140 мянган хүнд 1 медаль ногдож байгаа бол
- БНХАУ 4 сая хүнд 1 медаль,
- БНСУ 210 мянган хүнд 1 медаль,
- Япон 636 мянган хүнд 1 медаль ногдож байна.
Л.ХАЛИУ