Шинэ iPad-ыг танилцуулна

Хуучирсан мэдээ: 2014.10.06-нд нийтлэгдсэн

Apple компани өнгөрсөн есдүгээр сард шинэ загварын ухаалаг гар утсаа танилцуулсан билээ. Үүний дараагаас таблетаа хэзээ танилцуулах талаар олон янзын мэдээлэл тарах болсон билээ. Харин эдгээрийг эцэслэхээр тус компани энэ сарын 16-нл тусгай арга хэмжээтэй тухайгаа зарласан байна.

Уг арга хэмжээн дээр шинэ загварын iPad таблетыг танилцуулах магадлал өндөртэй байгаа тухай Techi сайтал мэдээлжээ.

Шинэ загварын таблет нь  9.7 инчийн дэлгэцтэй, өмнөх загваруудаас илүү хүчирхэг процессортой, хөнгөн байх гэнэ.

Мөн 7.9 инчийн дэлгэцтэй iPad Mini таблетын шинэ хувилбарыг ч бас энэ оны сүүлээр хэрэглэгчдийн гарт хүргэхээр ажиллаж байгаа аж.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж