Малайзын онгоцыг дахин хайж эхлэв | News.MN

Малайзын онгоцыг дахин хайж эхлэв

Хуучирсан мэдээ: 2014.10.06-нд нийтлэгдсэн

Малайзын онгоцыг дахин хайж эхлэв

 

Мухардалд орж зогссон Малайзын “МН370” нислэгийг эрэн хайх ажил өнөөдөр /Х.6/ дахин эхэлжээ. Малайзын “МН370” нислэг өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд Куала-Лумпураас хөөрснийхөө дараа радарын дэлгэцнээс алга болж, холбоо тасарч сураггүй болсон юм. Сураггүй болсон Боинг 777-200 онгоцны эрлийг Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт усан дор хийх бөгөөд эрлийг “GO Phoenix” хайгуулын хөлөг болон өөр хоёр усан онгоцоор явуулах аж. Дуу авианы тусламжтайгаар далайн гүнд сураггүй болсон онгоцны сэгийг илрүүлэхийг оролдох болно гэж эрлийн ахлагч Австралийн албаныхан мэдэгджээ. Австралийн Засгийн газар өнөөг хүртэл эрлийн 111 мянган квадрат метр талбайд далайн гүний судалгаа, шинжилгээ хийж, 60 сая австрали долларыг зарцуулаад байгаа гэнэ.

 

Хятадын нийслэл Бээжин хүрэхээр Куала Лумпураас хөөрсөн “МН370” нислэгийн эрэлд эхэн үедээ 14 орны нисэх онгоц, нисдэг тэрэг, хөлөг онгоц оролцож, хайгуул хийсэн билээ. 239 хүнтэй Боинг 777-200 онгоц газрын гаваар орсон мэт алга болсны дараа барьцаалсан, дэлбэрсэн, хүнгүй арал дээр газардсан гэх мэт олон таамаг яригдаж байсан ч нэг нь ч батлагдаагүй юм. Харин Малайзын Засгийн газраас “МН370” нислэгийг Энэтхэгийн далайд осолдож живснээс гарцаагүй хэмээн үзэж буйгаа мэдэгдсэн юм.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: CNN

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2014-10-06 86.140.99.91

Ene delxii dr baixgvi yumyg ereed ch yax yum bilee.

Avatar

ХэнМэдэх 2014-10-06 208.104.188.70

тэгээд хаанаас хайвал таарах вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж