ХААН Банк гар утсанд зориулсан Мобайл-ПОС төхөөрөмж нэвтрүүллээ
Худалдаа үйлчилгээний газруудад үүсдэг бэрхшээлийн нэг бол яахын аргагүй төлбөр тооцооны асуудал байдаг. Картаар төлбөрөө төлөхөд карт уншигч ПОС эсвэл АТМ хайх шаардлага гардаг. Тэгвэл ХААН Банк бизнес эрхлэгчиддээ зориулан хэрэглэгчиддээ шуурхай бас таатай нөхцөлөөр үйлчлэх боломжийг бүрдүүлж ухаалаг гар утсанд зориулсан Мобайл-ПОС төхөөрөмжийг зах зээлд нэвтрүүллээ.
Мобайл-ПОС төхөөрөмжийг энгийнээр тайлбарлавал карт уншигч ПОС-ын жижигрүүлсэн хувилбар бөгөөд та ухаалаг гар утсандаа холбон худалдан авагчийн картыг уншуулан төлбөрийг хүлээн авах юм. Түүнчлэн Мобайл-ПОС нь ХААН Банк болон бусад банкны олон улсын болон дотоодын картыг унших тул аль ч банкны харилцагчдад та болон танай байгууллага үйлчилж болох юм.
Тавигдах шаардлагын хувьд ХААН Банкинд данстай, тухайн эрхэлж буй бизнесээ 6 сараас дээш хугацаанд эрхэлсэн, ухаалаг утастай байхад л хангалттай.
Хэрэглэгч, үйлчлүүлэгчиддээ шуурхай үйлчлэх хүсэл эрмэлзэлтэй бизнес эрхлэгч та бүхэн ХААН Банкнаас нэвтрүүлсэн Мобайл-ПОС төхөөрөмжийн хэрэглэгч болж орон зай цаг хугацаанаас үл хамааран худалдан авагчийн картаар төлбөрөө хүлээн авч, бизнесийн ашиг орлогоо нэмэгдүүлэхийг уриалж байна. Та өөрт ойр ХААН Банкны салбарт хандан Мобайл-ПОС төхөөрөмжийг захиалах боломжтой.
Таны гар утсанд таны карт уншигч