&#34Газпром&#34 Яценюкийн мэдэгдэлд тайлбар хийлээ | News.MN

&#34Газпром&#34 Яценюкийн мэдэгдэлд тайлбар хийлээ

Хуучирсан мэдээ: 2014.10.05-нд нийтлэгдсэн

&#34Газпром&#34 Яценюкийн мэдэгдэлд тайлбар хийлээ

Фото: Сергей Карпухин / Reuters

 

"Газпром"-ын албан ёсны төлөөлөгч Сергей Куприянов Украйнаас байгалийн хийн өрөө  төлсөн гэх ерөнхий сайд Арсений Яценюкийн мэдэгдэлд тайлбар өгөхдөө өрийн төлбөр хийгдээгүй гэв.

Ерөнхий сайд Арсений Яценюк хийн өрөө төлсөн гэж мэдэгдэхдээ, "Нафтогаз Украины» компани улсын баталгаа авсан евробондын өрийг төлснөө хэлсэн байх гэж Купирянов хэлэв.

"Нафтогазын» евро үнэт цаасны 1,595  тэрбумын өрийг  төлөх хугацаа есдүгээр сарын 30-нд дууссан байна. Купоноо оруулан тооцсоноор "Нафтогаз» бондын 1,67 тэрбум ам.долларыг төлөх ёстой. Хожим Украины Засгийн газрын сайтад Яценюкийн хэлснийг засварлан евробондын өрийн төлбөр гэж тайлбарласан байна. Харин Украйн Оросын хийг хэрэглэснийхээ төлөө таван тэрбум ам.долларын өрийг Орост төлөх ёстой юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ukrain 2014-10-05 103.229.123.8

Mungu tuluhgui bol gal aldana, ard tumen hohirono. Harin yatsenuk yumaa meddeggui l baagii bn.

Avatar

Зочин 2014-10-05 103.229.121.95

Орост монго толох хэрэггуй оросын авилгалч мафид яахаараа монго толох естой юм украинчуудад гай болсоны толбор гээд огохгуй байх хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж