&#34Газпром&#34 Яценюкийн мэдэгдэлд тайлбар хийлээ

Хуучирсан мэдээ: 2014.10.05-нд нийтлэгдсэн

&#34Газпром&#34 Яценюкийн мэдэгдэлд тайлбар хийлээ

Фото: Сергей Карпухин / Reuters

 

"Газпром"-ын албан ёсны төлөөлөгч Сергей Куприянов Украйнаас байгалийн хийн өрөө  төлсөн гэх ерөнхий сайд Арсений Яценюкийн мэдэгдэлд тайлбар өгөхдөө өрийн төлбөр хийгдээгүй гэв.

Ерөнхий сайд Арсений Яценюк хийн өрөө төлсөн гэж мэдэгдэхдээ, "Нафтогаз Украины» компани улсын баталгаа авсан евробондын өрийг төлснөө хэлсэн байх гэж Купирянов хэлэв.

"Нафтогазын» евро үнэт цаасны 1,595  тэрбумын өрийг  төлөх хугацаа есдүгээр сарын 30-нд дууссан байна. Купоноо оруулан тооцсоноор "Нафтогаз» бондын 1,67 тэрбум ам.долларыг төлөх ёстой. Хожим Украины Засгийн газрын сайтад Яценюкийн хэлснийг засварлан евробондын өрийн төлбөр гэж тайлбарласан байна. Харин Украйн Оросын хийг хэрэглэснийхээ төлөө таван тэрбум ам.долларын өрийг Орост төлөх ёстой юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж