Тайландын вангийн биеийн байдал сайжирчээ

Хуучирсан мэдээ: 2014.10.05-нд нийтлэгдсэн

Тайландын вангийн биеийн байдал сайжирчээ

Архив ИТАР-ТАСС/EPA/STR

 

Тайландын ван Пумипон Адульядет өндөр халуунтайгаар эмнэлэгт хэвтсэн тухай хааны ордноос бямба гаригт/10.04/ мэдээлсэн байна. Тэр мэдэгдлийн дагуу 86 настай хаантан өөрийн Хуахина өргөөнөөс Бангкок дахь Серираж гэдэг цэргийн эмнэлэгт хүргэгджээ. Хааны хувийн эмчийн мэдээлснээр, Пумипон Адульядетын халуун 38,2 хэмд хүрч даралт нь нэмэгдсэн байжээ. Хаантанд цусны халдварт өвчин гэсэн онош тавьж, яаралтай халууныг нь бууруулж чадсан ба вангийн биеийн байдал дээрдсэн байна.

 

Тайландын ван нь дэлхийд хамгийн удаан хугацаанд засаг барьж байгаа бөгөөд тэрээр 1946 онд хаан ширээнд суужээ. Жилийн өмнө Пумипон Адульядет "Серираж" эмнэлэгт эмчлэгдээд гарсан бөгөөд уг эмнэлэгт таван жил орчим хэвтсэн байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж