Якиэ Абэ илдээр тулалдах урлагийг сонирхуулав

Хуучирсан мэдээ: 2014.10.05-нд нийтлэгдсэн

Якиэ Абэ илдээр тулалдах урлагийг сонирхуулав

Якиэ Абэ, Фото: Yuya Shino / Reuters

Японы тэргүүн хатагтай Акиэ Абэ Токиогийн "Ниппон Будокан" дэвжээнээ нагинатазюцу гэдэг нагината илдээр тулалдах японы урлагийг үзүүлэв. Орос, Японы дайчин урлагийн уламжлалыг үзүүлэх үзүүлэлтийн хүрээнд тэрээр  энэ  тулааныг харуулжээ. Тэрээр ерөнхий сайд агсан Рютаро Хасимотогийн бэлбэсэн эхнэр, нагинатазюцугийн дэлхийн холбооны дарга Кумико Хасимо нарын хамтаар тоглолтыг сонирхуулжээ.

“Би ямар нэгэн тэмцээн уралдаанд ордоггүй зөвхөн гэртээ л бага зэргээр дасгал сургууль хийдэг. Энэ урлагаар 2007 оноос хойш хичээллэж байна. Орост очих хүсэлтэй бөгөөд өөрийн нөхрөө Путинтэй сайн харилцаатай байдаг.” хэмээн тэр ярьсан байна. 

Нагината гэдэг нь урт ишэнд бэхэлсэн махир илд  юм байна.

Бэлтгэсэн Ш.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж