Онтакэ галт уулын дэлбэрэлтийн улмаас 50 хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2014.10.05-нд нийтлэгдсэн

Онтакэ галт уулын дэлбэрэлтийн улмаас 50 хүн нас баржээ

EPA/JAPAN'S GROUND SELF-DEFENCE FORCE

 

Онтакэ галт уулын дэлбэрэлтийн улмаас 50 хүн нас барсныг эмнэлэгийн ажилтнууд бүртгэн баталгаажууллаа. Энэ тухай Онцгой байдлын албаны үүргийг гүйцэтгэдэг орон нутгийн Галын албанаас мэдээлжээ.

 

Галт уул дэлбэрээд долоо хоног болж байгаа ч цэрэг, цагдаа, гал сөнөөгч мянгаад хүн оролцсон аврах ажиллагаа явагдсаар байна. Бямба гаригт/10.04/ дөрвөн цогцсыг нэмэн олжээ. Нийт 16 хүн сураггүй болсонд тооцогдож байна.

 

Галт ууланд авирах талаараа жуулчид цагдаад мэдэгддэггүй учир хохирогчдын тоо өсч магадгүй бөгөөд уулын бэлд байгаа хориод машины эзэд өнөөг хүртэл холбоо бариагүй байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж