Эбола вирусээр 3431 хүн нас бараад байна | News.MN

Эбола вирусээр 3431 хүн нас бараад байна

Хуучирсан мэдээ: 2014.10.05-нд нийтлэгдсэн

Эбола вирусээр 3431 хүн нас бараад байна

 

Баруун Африкт Эбола вирусээр нас барагчдын тоо 3431 боллоо гэж бямба гаригт ДЭМБ-ын мэдээллээс ишлэн Reuters агентлаг дамжуулжээ.

 

Өмнөх мэдээллээр Эбола вирусийн халдвараар амь үрэгдэгсдийн тоог 3338 хүн гэж байсан бол халдвар авсан хүмүүсийн тоо 7178-аас 7470 хүрчээ.

 

Одоогоор Эбола вирусийн халдвар авсан тохиолдол Сьерра-Леоне, Гвиней, Либери, Нигери, Сенегал, Ардчилсан Конго зэрэг орнуудад их байна. АНУ-д Либериэс Техаст буцан ирсэн хүнээс мөн Нигериэс Вашингтонд очсон хүнээс тус тус илрээд байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж