Байгаль хамгаалах сарын аян эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.10.05-нд нийтлэгдсэн

Байгаль хамгаалах сарын аян эхэллээ

Байгаль хамгаалах сарын аян эхэлжээ. Жил бүрийн аравдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-н хүртэл үргэлжилдэг намрын сарын аян эхэлсэн талаар өнгөрөгч пүрэв гаригт /10.02/ БОНХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Н.Дүгэрсүрэн, Усны нөөцийн хэлтсийн дарга А.Оюунсувд, Хэвлэл мэдээллийн албаны дарга Ч.Базар нар хэвлэлийн бага хурал хийсэн. Энэ удаагийн Байгаль хамгаалах сарын аянаар “Ус-ухаалаг хэрэглээ-ухамсартай хэмнэлт” уриалга гаргаж, Монгол Улсын усны нөөц, ашиглалт, бохирдлын талаар олон нийт, хэрэглэгчдэд зөв мэдлэг, мэдээлэл өгч, төрийн байгууллагаас явуулж буй бодлого, хэрэгжилт, салбар хоорондын уялдааг сайжруулахыг зорьж буй ажээ. Мөн  төр, төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид, олон нийтийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх юм байна. Байгаль хамгаалах аянд Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэн /хэрэгжүүлэгч агентлаг/,  Ус сувгийг удирдах газар, Нийслэлийн байгаль орчны газар, Туул голын сав газрын захиргаа, Байгаль орчны хэмжил зүйн лаборатори, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, “Монгол Ус” ТӨҮГ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн болон хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдээд байгаа ажээ.

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж