Бэлэн гоймонгийн стандартыг баталжээ | News.MN

Бэлэн гоймонгийн стандартыг баталжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.05-нд нийтлэгдсэн

Бэлэн гоймонгийн стандартыг баталжээ

Стандартчиллын Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан аравдугаар сарын 2-ны өдөр болж, нийт 60 асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудлууд дунд хамгийн анхаарал татаж, хүмүүсийн амьдралд шууд нөлөөлдөг бэлэн гоймонгийн стандартыг онцолъё.

Бэлэн гоймонгийн худалдаа сүүлийн жилүүдэд хэд дахин нэмэгдэж, төрөл нь олширсон. Хаяг, шошго, харагдах байдлыг хэрэглэгчид төдийлөн анхааралгүй авсаар өдийг хүрсэн бөгөөд тухайн бэлэн гоймонг ямар ч материалаар хийсэн байх эрсдэлтэй. Үүнийг нь анзаарч уншъя гэхээр дан Хятад хэл дээр бичигдсэн байдаг шүү дээ. Тэгвэл Хүнсний тухай хууль болон Хүнсний аюулгүй байдлын тухай хуулинд зааснаар импортын бүтээгдэхүүний орц, найрлага, тайлбар, шошго нь Монгол, Англи, Орос гурвын аль нэг хэл дээр байх ёстой гэж заасан. Тиймээс бэлэн гоймонгийн стандартыг өнөөдрийн хурлаар авч хэлэлцэн баталлаа. Шинэ стандартаар бол наад захын шаардлага нь дээр хэлсэнчлэн бэлэн гоймонгийн орц, найрлага, хадгалах хугацааны талаарх тайлбар, мэдээллийг монгол хэлээр орчуулахыг заасан талаар Стандартчилал техник зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Дашянжмаа хэлсэн юм. Ингэхдээ тухайн бэлэн гоймонг импортлогч компани Монгол хэл дээр тайлбарыг нааж,  хууль дүрэм, стандартыг мөрдөх боломжтой ажээ. Мөн бэлэн гоймонгийн гурил  хэт хуурай хатсан байдаг тул чийглэг ямар хэмжээнд байх хэрэгтэй гэх мэт технологийн горимыг баталсан юм байна. Ийнхүү бэлэн гоймонгийн чанарын стандартыг анх удаа баталсан бол цаашдаа мөрдүүлэхээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хяналт, шалгалт хийн ажиллах ажээ.Өнөөдрийн хурлаар баталсан стандартуудыг өнөөдрөөс хойш 20 хоногийн дотор улсын бүртгэлд оруулж, серийн дугаартай болгон мөрдөж эхлэх юм байна.

Бусад хэлэлцсэн асуудлын хувьд, үнэртэн гоо засал, нэхмэлийн бүтээгдэхүүн, чийг хэмжигч шалгах арга, хувьсах гүйдлийн цахилгаан хэмжлийн төхөөрөмж, шалны уян хулдаас, вагоны  үечилсэн загвар, бэлэн гоймон, нөөшилсөн жимс, хатуу буудайн хүүхдийн будааны шаардлага, малын эм,эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагад тавих шаардлага зэрэг асуудал байлаа.

У.БОЛОР

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

irgen 2014-10-05 150.129.140.53

hund surtal.Sony-g orchuulj bichuulbel yahuuu

Avatar

Зочин 2014-10-05 112.72.13.197

bi ch dandaa samyong l husdag sh dee

Avatar

Зочин 2014-10-05 150.129.143.93

urd bdag arai muu chanartai buteegdehuun uildverlegch nar too hemjeenees hamaarahgui gadna uutan deer yu ch hamaagui hevleh geed bdag tal bii shuu. esregeeree arai chanartai tomoohon uildverlegch nar n manai jijig zah zeeld zoriulj tusad n sav baglaa boodliin uildverlel yavuulahaas tsaargalah taltai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж