Хонконгт дахиад л жагсав

Хуучирсан мэдээ: 2014.10.05-нд нийтлэгдсэн

Хонконгт дахиад л жагсав

 

Хонгконгийн эрх баригчид жагсаалыг зогсоосоохыг шаардсан ч гэсэн 1000 орчим хүмүүс дахин гудамжинд гарч жагссан тухай CNN мэдээлэв.

 

Хонгконгийн өмнөх жагсаал цуглаан нь эмх замбараагүй байдал гаргасан учраас 19 хүнийг барин саатуулаад байсан. Жагсагчид хэдэн өдрийн турш хотын төвийн хөдөлгөөнийг хааж, Хонгконгийн  захиргааны тэргүүн Лян Чэньинийг огцрохыг шаардаж байгаа юм.

 

Орон нутгийн сонгуулийн нэр дэвшигчдийг Бээжинд шүүн шилэх боломжийг өгсөн шинэ сонгуулийн хуулийг 2017 онд батлан хэрэгжүүлэх гэсэн эрх баригчдын төлөвлөгөө нь олон нийтийн эсэргүүцлийг гаргасан юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж