Жүдочид медалийн тавцанд гарч чадсангүй | News.MN

Жүдочид медалийн тавцанд гарч чадсангүй

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

Жүдочид медалийн тавцанд гарч чадсангүй

Жүдочид медалийн тавцанд гарч чадсангүй

IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны энэ оны гурав дахь “Их дуулга”-ын тэмцээн манай хойд хөршийн нийслэл Москва хотноо амралтын өдрүүдэд болж өнгөрлөө. 154 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд дэлхийн 55 улсын 500 орчим жүдоч өрсөлдсөн бөгөөд манай улсаас эрэгтэй 13, эмэгтэй 10, нийт 23 тамирчин хүч сорин өрсөлдсөн юм.

Өнөөдөр буюу тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 81, 90, -100, +100 кг, эмэгтэйчүүдийн 70, -78, +78 кг-ын жингийн барилдаан болж, манай улсаас Р.Анхбаатар /81 кг/, Д.Нямхүү /81 кг/, Э.Энхбат /90 кг/, Б.Тэмүүлэн /-100 кг/, Н.Түвшинбаяр /-100 кг/, Б.Төгөлдөр /+100 кг/, Б.Сугаржаргал /+100 кг/, Ц.Наранжаргал /70 кг/, П.Лхамдэгд /-78 кг/, Д.Цэрэнханд /+78 кг/, О.Жавзмаа /+78 кг/ нар Москвагийн татамид гарч өрсөлдсөн боловч харамсалтай нь медалийн тавцанд гарч чадсангүй.

Эрэгтэйчүүдийн -100 кг-д өрсөлдсөн олимпийн аварга Н.Түвшинбаяр эхний тойрогт хийлж, удаахь барилдаанд Египетийн шилдэг бөх Рамадан Дарвишт цэвэр ялагдсанаар тэмцээнээ дуусгасан бол мөн энэ жинд хүч сорьсон Б.Тэмүүлэн эхний тойрогт мөн хийлж, хоёрдугаар тойрогт Узбекистаны бөх Рамзиддин Сайидовыг ялсан боловч дараагийн барилдаандаа Японы бөхөд ялагдсан байна.

81 кг-ын жингийн ангилалд барилдсан Р.Анхбаатарын тухайд эхний тойрогтоо гоц мөргөж, улмаар Францын тамирчинд ялагдсан бол Д.Нямхүү Египет, ОХУ, Польшийн бөхчүүдийг дараалан буулган авсан ч Их Британийн жүдоч Июан Бартонд ялагдсанаар медалийн төлөө барилдах боломжгүй болжээ.

Манай бусад бөхчүүдийн тухайд Э.Энхбат /90 кг/, Б.Төгөлдөр /+100 кг/, Б.Сугаржаргал /+100 кг/ нар хатуухан сугалаа татаж, эхний барилдаандаа ялагдсанаар тэмцээнээ дуусгасан байна.

Энэ өдөр зодоглосон манай эмэгтэй жүдочдын хувьд 70 кг-ын жингийн ангилалд Ц.Наранжаргал эхний тойргийн барилдаанд зохион байгуулагч орны тамирчинд ялагдсан бол -78 кг-д П.Лхамдэгд мөн эхний барилдаандаа Бразилийн бөхөд ялагдаж, тэмцээнийг орхижээ. Түүнчлэн хамгийн хүнд жин болох +78 кг-д О.Жавзмаа мөн л эхний тойргоос тэмцээнээ дуусгасан бол Д.Цэрэнханд нэг ялж, нэг ялагдсанаар өрсөлдөөнөөс хасагдсан байна.

Сануулахад, бямба гаригт болсон эхний өдрийн барилдаанд 60 кг-ын жинд Д.Амартүвшин хүрэл медаль хүртэж, Ч.Болдбаатар /60 кг/, Х.Цагаанбаатар /66 кг/, Б.Бат-Эрдэнэ /48 кг/, Ц.Мөнхзаяа /63 кг/ нар шагналт тавдугаар байрт шалгарсан билээ.

Ийнхүү манай жүдочид багийн дүнгээр 13-р байрт бичигджээ.

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-07-05 203.91.117.3

haraimsaltai l bna ug ni ih zuil huleej bn yum beltgelee sain hiigeed daraa daraagiin temtseenuuded medaliin hur oruulah boltugai

Avatar

Зочин 2010-07-05 180.235.175.145

Hulbumbugiin ij buren huvtsas hereglel bumbugiin hamt hudaldaalj bna Undesnii shigshee bag bolon Clubuudiin umsgul oims gutal bumbug hamgaalalt oroolt cards training umsgul tsunhnuud 95128870 96018288

Avatar

ичмээр юм 2010-07-05 202.131.228.10

болилдоо юун олуулаа явдаг юм юу ч чадахгүй муу сайн юмнууд

Avatar

zochin 2010-07-05 218.219.185.183

yu gej medaliin naimaa hiidiin utagdaa bolj bga temtsend mongolchuud sain barildan nutagdaa bolj bga ym chin gadaadad bol hetsuushdee buudald bairlana ntr geel mongoldoo bol mongol hogjoon demjigchtei nutagdaa ntr geed hunii setgel chin saal ondoo boliishd

Avatar

Зочин 2010-07-05 133.51.85.203

Медалийн наймаа хийж болохгүй шүү аягүй бол Монголд болох тэмцээнд баахан алт авна биз Дараа нь Олимпод очоод хоосон гуяа болов доо Бэлтгэлээ сайн хийгээч ээ Цагаанбаатар гуай хувцасны загвар үзүүлж шоудаад байхаар ингээд л шагналт байр гэх мэтэд л зүүгдэнэ шүү дээ ингэж болохгүй шүү хөөе Эхний 1-д л ранклагдаад байсан чинь Олимпод хоосон байх юм бол ёстой шараа шүү

Avatar

yamarch yumb de :D 2010-07-05 182.160.47.85

hangaltuul bnda mongold boloh delhiin tsom deer yag unen nuur tsariaagin hariida mongol judochdiinhaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж