Улаан загалмайн ажилтан алагдсаныг НҮБ буруушаав | News.MN

Улаан загалмайн ажилтан алагдсаныг НҮБ буруушаав

Хуучирсан мэдээ: 2014.10.04-нд нийтлэгдсэн

Улаан загалмайн ажилтан алагдсаныг НҮБ буруушаав

 

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Донецк хотод Олон улсын улаан загалмай нийгэмлэгийн  ажилтан их бууны галд өртөн амь үрэгдсэнийг буруутгасан тухай мэдэгдлийг НҮБ-ын албан ёсны цахим хуудсанд байрлуулсан байна.

 

“Аюулгүйн зөвлөлийн гишүүд энэ  эмгэнэлт хэргийг нягт бөгөөд бодитойгоор  мөрдөн шалгах шаардлагатай тэмдэглэж байна” хэмээн уг мэдэгдэлд өгүүлжээ. Аюулгүй зөвлөл амь үрэгдсэн хүний ар гэрийнхэн болон Швейцарийн иргэдэд гашуудлаа илэрхийлсэн байлаа.

 

Донецк хотыг их буугаар буудах үеэр  хотод байгаа Олон улсын Улаан загалмайн  байгууллагын орлогч дарга Швейцарийн иргэн Лоран-Этьен дю Паскье алагдсаныг ОУУЗН мэдээлсэн байв.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2014-10-04 127.0.0.1

Аюулгүйн зөвлөлийн гишүүд энэ эмгэнэлт хэргийг нягт бөгөөд бодитойгоор мөрдөн шалгах шаардлагатай тэмдэглэж байна” хэмээн уг мэдэгдэлд өгүүлжээ Хүн үхчихээд байхад юугаа тэмдэглэдэг юм бэ? Энэ мягмар ээж аавыгаа үхэхээр баяр болгож тэмдэглэх хүн үү

Avatar

Зочин 2014-10-04 202.21.106.170

uuuuuuu малаа тэмдгэлэх гэхээр баяр байх ёстой юмуу. ийм тархины доройтолтой юмнууд байх юм да

Avatar

Зочин 2014-10-04 150.129.140.128

Хэдэн мянган иргэд алуулж байхад дуугуй сууж байж, ганц ажилтан нь алагдахаар сvр болцгоож гэнэ

Avatar

mongolhvv 2014-10-04 202.179.0.238

tiim shuu baruuniihan oorsdiin hvnee vheer boon yum bolj baidag, harin gurdahi oronii hvmvvs myanga myangaarai ogson ch toodogui shuu dee??

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж