НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Донецк хотод Олон улсын улаан загалмай нийгэмлэгийн ажилтан их бууны галд өртөн амь үрэгдсэнийг буруутгасан тухай мэдэгдлийг НҮБ-ын албан ёсны цахим хуудсанд байрлуулсан байна.
“Аюулгүйн зөвлөлийн гишүүд энэ эмгэнэлт хэргийг нягт бөгөөд бодитойгоор мөрдөн шалгах шаардлагатай тэмдэглэж байна” хэмээн уг мэдэгдэлд өгүүлжээ. Аюулгүй зөвлөл амь үрэгдсэн хүний ар гэрийнхэн болон Швейцарийн иргэдэд гашуудлаа илэрхийлсэн байлаа.
Донецк хотыг их буугаар буудах үеэр хотод байгаа Олон улсын Улаан загалмайн байгууллагын орлогч дарга Швейцарийн иргэн Лоран-Этьен дю Паскье алагдсаныг ОУУЗН мэдээлсэн байв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР