Террористууд бас нэг британи иргэнийг цаазалжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.04-нд нийтлэгдсэн

Террористууд бас нэг британи иргэнийг цаазалжээ

Алан Хеннинг

 

“Исламын улс” террорист бүлэглэлийн дайчид Британийн иргэн Алан Хеннингийг цаазалсан тухай Associated Press дамжуулав.

 

Барьцаанд байсан түүнийг цаазалсан видео бичлэг баасан гаригт  сүлжээнд тавигдсан байна. Бичлэгийн төсгөлд исламын дайчин тэдэнд олзлогдсон байгаа АНУ-ын иргэнийг цаазлахаар занал хийжээ.

 

Хеннингийн эхнэр нь  нөхрөөсөө радио бичлэг  авсан байв. Тэнд барьцаанд байсан  нөхөр нь  амиа аврахыг гуйсан яриа бичигдсэн байжээ.

 

Сирид хүмүүнлэгийн тусламж тарааж яваад 2012 онд олзлогдсон Хэннингийн хувь заяаны талаар хэлэлцээр явуулах гэсэн ар гэрийнхний оролдлогыг нь исламчууд хүлээн аваагүй байв.

 

Цаазын видео  гарах  агшинд Хэнниг  47 настай байсан ба Сирид хулгайлагдснаас хойш есөн сар  барьцаанд байжээ. Зул сарын баяраар  хүмүүнлэгийн тусламж тараахаар явж байсан цувааг террористууд зогсоон түүнийг гадаадын 20 хүний хамт баривчилсан аж.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж