Оросын эсрэг хоригийг цуцалж магадгүй

Хуучирсан мэдээ: 2014.10.04-нд нийтлэгдсэн

Оросын эсрэг хоригийг цуцалж магадгүй

EPA/OLIVIER HOSLET

 

Хоригийг ээлж дараатайгаар цуцлах асуудлыг аравдугаар сарын 23-24-нд болох Европын холбооны уулзалт дээр шийдэх тухай Зүүн Европын нэгэн орны дипломат эх сурвалж  мэдээлжээ. Европын холбооны 28 гишүүн орнуудын байнгын төлөөлөгчид ("Корепера") Брюссельд уулзан Украины байдлыг ярилцахдаа  хоригийг авч хэлэлцэх гэнэ.

 

Алхам алхамаар хоригийг сулруулах боломжийн талаар гишүүн орнуудын хооронд зөрөлдөөнтэй байгаа аж. Үүний өмнө хоригийг сулруулах асуудлыг тус холбооны дээд хэмжээний уулзалт л шийднэ гэсэн байв.

 

Эх сурвалжийн хэлснээр, Европын холбоо нь Украины  хэрэг явдлыг анхааралтай ажиглан харж байгаа ба зөвхөн түүнтэй холбоотойгоор хоригийн асуудлыг шийдэх  гэнэ. Хоригийг бүрэн цуцлах асуудал байхгүй зөвхөн  шат дараалалтайгаар түүнийг хийх гэнэ.

 

Үүний зэрэгцээ ЕХ нь Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хадгалан үлдээхийг тууштай дэмжиж байгаа аж.

 

Хоригийг цуцлах хоёр  боломжийн арга зам

 

Есдүгээр сарын 12-нд хоригийн дараагийн шатны арга хэмжээг чангатгасны дараа Европын зөвлөлийн тэргүүн Херман ван Ромпей мэдэгдэхдээ, хоригийг бүрэн цуцлах эсвэл шат дараалалтайгаар сулруулах нь Украины зүүн нутгийн хэрэг явдлын өрнөлөөс хамааралтай гэсэн юм.

 

Хоригийг цуцлах боломжийн талаар эх сурвалж мэдээлэхдээ хоёр арга зам байгаа гэжээ. Гэхдээ хоёулаа шат дараалан хийгдэнэ” гэсэн байна.

 

Нэгдүгээрт, хориг тавигдсан хугацааны  ном журмын төгсгөл бөгөөд дараа нь түүнийг сунгахгүйгээр татгалзах, Хавар тавигдсан хар жагсаалтын хүчин  төгөлдөр үйлчлэх хугацаа нь арваннэгдүгээр сар гэж заагдсан байгаа бол эдийн засгийн хориг нь хоёр жилээр тавигджээ.  Хоёрдугаарт, Украины байдал тогворжих тусам хоригийг  хэсэгчлэн цуцлах. Улс төрийн талаасаа энэ зам зүйтэй ч техникийн талаас ээдрээтэй гэж эх сурвалж онцолсон байна.

 

Одоо Оросын эсрэг хориг арга хэмжээний  жагсаалтад 119 хүн  орсон байгаа ба хоригт нь нефть, банкны салбарууд хамрагджээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж