Гонконгт эсэргүүцэгчдээс 19 хүнийг барин саатуулжээ | News.MN

Гонконгт эсэргүүцэгчдээс 19 хүнийг барин саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.04-нд нийтлэгдсэн

Гонконгт эсэргүүцэгчдээс 19 хүнийг барин саатуулжээ

 

Гонконгийн эсэргүүцлийн ажиллагаа үргэлжлэх явцад 19 хүнийг барин саатуулсан ба 18 хүн  шархадсан тухай South China Morning Post сонин мэдээлэв.

 

Барин саатуулагдсан хүмүүс нь нутгийн иргэд бөгөөд тэд жагсагчдын  бэхлэлтийг буулгахаар оролдоод тэдэнтэй мөргөлдөөн гаргасан байв. Мөн шархдагсдын дунд цагдаагийн зургаан ажилтан байгааг онцлон мэдээлж байна.

 

Өмнө нь  засаг захиргаатай  хэлэлцээрт ороход бэлэн гэж байсан  эсэргүүцэгсэд тэдэнд цагдаа нарын зохион байгуулалтай халдлага ирж байна гээд  амлалтаасаа татгалзсан байв.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2014-10-04 202.21.106.170

ёстой нэг үйлийн үр юмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж