Сав суулгуулсан эмэгтэй анх удаа хүүхэд төрүүлж чадлаа

Хуучирсан мэдээ: 2014.10.04-нд нийтлэгдсэн

Сав суулгуулсан эмэгтэй анх удаа хүүхэд төрүүлж чадлаа

Сав шинээр суулгуулаад хүүхэд төрүүлж чадсан анхны эмэгтэй нь Британийн иргэн болов гэж The Telegraph сонинд бичжээ.

Кесаревийн хагалгаагаар 31 долоо хоногтой хүүхдийг төрүүлсэн байв. Хүүхдийн жин 1,8 кг бөгөөд энэ үедээ хэвийн жин гэнэ.

Хүүхдийн эцэг эхийн нэрийг нууцалсан ба гэхдээ сав суулгуулсан таван эмэгтэйн нэг нь эх болсон нь тодорхой байгаа гэнэ.

Эрхтэн ургуулах замаар сав суулгах  мэс заслаа цаашид үргэлжлүүлнэ гэж мэс засалчид хэлж байна. Харин энэ ажиллагаа нь Британийн буяны байгууллагуудын  хандиваас хамааралтай тэд тэмдэглэжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж