АНУ: Швед “яаран” Палестиныг хүлээн зөвшөөрлөө

Хуучирсан мэдээ: 2014.10.04-нд нийтлэгдсэн

АНУ: Швед “яаран” Палестиныг хүлээн зөвшөөрлөө

 

Америкийн засаг захиргаа нь Шведыг хэт яаран Палестиныг хүлээн зөвшөөрлөө гэж үзэв. АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Жен Псакийн мэдэгдлээс иш татан энэ тухай GlobalPost дэмжуулав.

 

“Палестиныг улс гэж хүлээн зөвшөөрөх цаг нь болоогүй гэж бид үзэж байна. Палестиныг бид дэмжиж байгаа нь мэдээжийн хэрэг. Гэхдээ  гэрээ хэлэлцээр явуулж статустай холбоотой  зөрөлдөөнийг талууд шийдсэний дараа л  Палестиныг тусгай улс гэж хүлээн зөвшөөрч болох юм” хэмээн Псаки мэдэгджээ. Түүний хэлснээр Палестин Израиль хоёр “хэрхэн яаж зэрэгцэн амьдрах нөхцөл байдлаа тохиролцох ёстой” ажээ.

 

Үүнээс өмнө Шведын эрх баригчид Палестиныг тусгаар улс гэдгийг хүлээн зөвшөөрнө гэсэн юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж