Оросын худалдааны хөнгөлөлтийг АНУ хасав

Хуучирсан мэдээ: 2014.10.04-нд нийтлэгдсэн

Оросын худалдааны хөнгөлөлтийг АНУ хасав

 

АНУ-ын эрх баригчид Орост үзүүлж байсан худалдааны хөнгөлөлтөө албан ёсоор хаслаа гэж Цагаан ордны сайтад өгүүлжээ.

 

“Орос нь эдийн засгийн хувьд хангалттай хөгжилтэй бөгөөд худалдааны өрсөлдөх чадвар нь байнга төгсжиж байна” хэмээн Вашингтон үзээд  дорой хөгжилтэй орнуудад үзүүлэх хөнгөлөлтөөс чөлөөлөгдөх нь зүйтэй гэжээ.

 

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаа Оросод үзүүлж байсан худалгааны хөнгөлөлтөө хасна гэсэн яриа  өнгөрсөн тавдугаар сараас эхлэн гарсан байлаа. Хөнгөлөлтийг хассан нь Украины хэрэг явдалтай хамаагүй. Өнөөгийн нөхцөл байдалд ийм шийдвэр гаргах нь зүй ёсны хэрэг болсон хэмээн Обама Конгресст бичсэн захидалдаа өгүүлсэн байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж