Арилжааны долоо хоногийн тойм

Хуучирсан мэдээ: 2010.07.04-нд нийтлэгдсэн

Арилжааны долоо хоногийн тойм

Өнгөрч буй долоо хоног буюу 2010 оны зургадугаар сарын 28-наас долдугаар сарын 2-ны хооронд Монголын хөрөнгийн бирж үнэт цаасны арилжааг таван удаа явуулж, 28 ХК-ийн 85.2 сая төгрөгийн үнийн дүн бүхий 187.7 мянган ширхэг хувьцаа арилжлаа.

Топ-20 индекс 9232.82 нэгж байгаа нь өмнөх долоо хоногийнхоос 175.52 нэгжээр буюу 1.9 хувиар буурчээ. Индексийн сагсад багтах Шарын гол /18.2 хувь/, Баянгол ЗБ /12.0 хувь/, Талх чихэр /11.3 хувь/, Махимпекс /5.8хувь/, Ээрмэл /3.2 хувь/, Шивээ овоо /2.00 хувь/, МЦХ /1.7 хувь/,  Говь /1.6 хувь/ зэрэг ХК-иудын үнэт цаасны ханш буурсан нь индексийн бууралтад нөлөөллөө.

Зах зээлийн нийт үнэлгээ 13.7 тэрбум төгрөгөөр буюу 1.8% буурч, 764.8 тэрбум төгрөг болсон байна.

Ханш нь өссөн үнэт цаасны тоонд Женко тур бюро (2.9%), УИД (2.5 хувь), Зоос гоёл (1.4 хувь), ханш нь буурсан үнэт цаасны тоонд Шарын гол (18.2 хувь), Баянгол (12.0 хувь), Талх Чихэр (11.3 хувь) зэрэг ХК-ийн үнэт цаас орж байна.

Нийт 28 үнэт цаас арилжигдсанаас 3 үнэт цаасны ханш буурч, 14 үнэт цаасны ханш буурч, 11 үнэт цаасны ханш тогтмол байлаа.

Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд УИД /67.1 мянган ширхэг/, Хөх ган /66.6 мянган ширхэг/, Гермес центер /21.3 мянган ширхэг/ ХК-ийн үнэт цаас орж байна.
Үнийн дүнгээр УИД /27.6 сая төгрөг/, Багануур /14.1 сая төгрөг/, Улаанбаатар ЗБ /11.7 сая төгрөг/ ХК-ийн үнэт цаас  арилжигдсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж