Цагдаагийн даргад өрсөлдөгчид маргааш мэтгэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2014.10.04-нд нийтлэгдсэн

Цагдаагийн даргад өрсөлдөгчид маргааш мэтгэлцэнэ

Улаанбаатар хот анх удаа Цагдаагийн газрын даргыг иргэдийн оролцоо, дэмжлэг, хяналттайгаар сонгон шалгаруулах гэж байна. Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргад нэр дэвшигчдийн бас нэг үнэлгээ болох халз ярилцлага, мэтгэлцээн маргааш буюу аравдугаар сарын 05-ны өдрийн ням гарагийн 21.00 цагт  UBS телевизээр шууд үзэгчдэд хүрнэ. Энэ үеэр нэр дэвшигчид өөрсдийн мөрийн хөтөлбөрийг танилцуулж, шүүгчдийн асуултад хариулах юм байна.

Нэр дэвшигчдэд санал өгөх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд иргэд нийслэлийн ЗДТГ-ынwww.ulaanbaatar.mn цахим хуудсын баруун хэсэгт байрлах санал асуулгын цонхонд нэвтэрч нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцан, саналаа өгөх боломжтой.

Санал асуулгыг шударга байлгах зорилгоор нэр дэвшигчдийн нэрийг нууцалж  А, Б хэмээн тэмдэглэжээ. Санал авах ажиллагаа энэ сарын 08-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд иргэн таны санал сонгон шалгаруулалтад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж хотын удирдлагууд анхааруулав.

Энэ сонгон шалгаруулалтад иргэдийн оролцоотой сонгож, байгуулагдсан Нийслэлийн Иргэний зөвлөл голлох үүрэгтэй оролцож байгаа бөгөөд хөндлөнгийн хяналт тавьж, шууд ярилцлагын шүүгчээр ажиллах юм байна.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж