Цөмийн энергийн салбарын өдөрлөг боллоо

Хуучирсан мэдээ: 2014.10.04-нд нийтлэгдсэн

Цөмийн энергийн салбарын өдөрлөг боллоо

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг сурталчлах, бодлого, үйл ажиллагааг танилцуулах, ажил үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг таниулах зорилгоор Чингисийн талбайд Цөмийн энергийн салбарын танилцах өдөрлөг зохион байгууллаа.

Тус өдөрлөгт Цөмийн энергийн салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд өөрийн байгууллагын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээ, дэвшилтэт технологийн талаар олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч буй юм. Үйл ажиллагааны хүрээнд иргэдэд салбарын талаарх онцлог мэдээлэл, зөвлөмжийг өгөхөөс гадна хөгжөөнт тоглоом, асуулт хариултын урамшуулалт хөтөлбөр, урлагийн тоглолтыг зохион байгуулсан байна.

Б.ХАНД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж