Нян судлалын хүрээлэнд юу үзэж болох вэ? | News.MN

Нян судлалын хүрээлэнд юу үзэж болох вэ?

Хуучирсан мэдээ: 2014.10.04-нд нийтлэгдсэн

Нян судлалын хүрээлэнд юу үзэж болох вэ?

Нянгийн дэлхийн анхны амьтны хүрээлэн Микропия есдүгээр сарын 30-нд нээгдлээ. Тус хүрээлэн Амстердам хотод Artis амьтны хүрээлэнгийн дэргэд  байрлажээ. Энгийн нүдээр харах аргагүй бичил биетнүүдийн амьдралтай тэнд танилцаж болох юм.

 

Энэ амьтны хүрээлэнд өөрийн биеийг скандуулан өөрсдийн нягуудтай танилцаж болно. Фото: Maarten van der WalMicropia

 

Хүний хурууны өндгөн дээр амьдардаг нянгуудын колони  давтагдашгүй гэнэ. Хүмүүсийн өндөгний нянгуудын дөнгөж 13 хувь нь л нийтлэг бөгөөд  ийм чанар нь криминалистикийн мэргэжилтнүүдийн ажилд хэрэг болдог аж.  

 

150 саванд янз бүрийн микроорганизмууд  амьдарч байгаа нь үзүүлэн болдог. Фото: Maarten van der WalMicropia

 

Диатомеи (Triceratium sp.) нь фотосинтезийн үйл явцад дэлхийн агаар мандал дахь хүчил төрөгчийн үндсэн хэсгийг бий болгодог. Фото: Wim van EgmondMicropia

 

Микропийн лабораторид микроорганизмын өсвөрийг ургуулдаг.Фото: Maarten van der WalMicropia

 

Микробиомууд гэх тусгай нэгэн организм дээр амьдардаг нянгуудын нийгэмлэг нь хүний амьдардаг гэр оронтой нягт холбоотой. Хүн шилжин явахад түүний нянгууд нь дагалдан явдаг.

 

Шинэ музейд нянгуудын амьдрах орчны 3D-ландшафтуудыг үзэж болно.Фото: Maarten van der WalMicropia

 

Уилланс (Антарктид) нуурын усанд наад зах нь 3931 үйлдлийн таксономик нэгж амьдардаг.

 

Пилаболовын (Рilobolaceae) гэр бүл гэх мөөгөнцрүүд өвсөн тэжээлт амьны ялгадас дээр үржиж байгаа нь.Фото: Wim van EgmondMicropia

 

Хайртай хүмүүс тэнд үнсэлцээд бие биендээ хичнээн нян дамжуулснаа мэдэж болно.Фото: Maarten van der WalMicropia

Хүний амны хөндийд микроорганизмын 700 төрөл амьдардаг.

 

Noctilucascintillans нь харанхуйд далайн давалгааг гэрэлтүүлж байдаг.Фото: Wim van EgmondMicropia

 

Энэ микроорганизм нь Хар тэнгисийн зооплактоны тал хувийг бүрэлдүүлдэг.

 

Микропид янз бүрийн вирусын шилэн загваруудыг тавьжээ. ДОХ-ын вирусын загварыг  ажилтан эмэгтэй үзүүлж байна. Баруун талд нь Эбола вирусийн  шилэн дүрс харагдана. Фото: Micropia

Камеруны зүүн өмнөд нутагт амьдардаг шимпанзегийн тээгч бичний хүний ХДХВ|ДОХ-ын М группт  ойрхон.

 

"Байгаль ертөнцөд бүгд холбоотой. Нянгууд нь тэр холбооны чухал хэсэг гэдгийг бид үзүүлэх зорилготой” хэмээн Микропийн захирал Хэйг Балян өгүүлэв. Фото: Bianca PiletMicropia

 

Ерэн кг жинтэй насанд хүрсэн хүний организмд 1-2,7 килограмммикроорганизм амьдардаг.

 

Фото: ANP Micropia Удаан явагч гэж нэрлэгдсэн  ийм нян задгай сансарт амьдарч чаддаг нь 2008 онд нотлогджээ.

 

Радиоляри гэдэг нэгэн эст планктоны организм.Фото: Maarten van der WalMicropia

Радиоляри  нь голчлон далайн дулаан урсгалд  амьдардаг. Хооллох механизм нь судлагдаагүй.

 

Микропийн  мушгиа шатыг ДНК-ийн бүтцээр хийжээ.Фото: Maarten van der WalMicropia

 

1953 онд Жеймс Уотсон, Фрэнсис Крикхоёр ДНК-ийн молекулын давхар мушгиа моделийг  санал болгоод бид амьдралын нууцыг нээлээ гэж зарлаж байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж