Нянгийн дэлхийн анхны амьтны хүрээлэн Микропия есдүгээр сарын 30-нд нээгдлээ. Тус хүрээлэн Амстердам хотод Artis амьтны хүрээлэнгийн дэргэд байрлажээ. Энгийн нүдээр харах аргагүй бичил биетнүүдийн амьдралтай тэнд танилцаж болох юм.
Энэ амьтны хүрээлэнд өөрийн биеийг скандуулан өөрсдийн нягуудтай танилцаж болно. Фото: Maarten van der WalMicropia
Хүний хурууны өндгөн дээр амьдардаг нянгуудын колони давтагдашгүй гэнэ. Хүмүүсийн өндөгний нянгуудын дөнгөж 13 хувь нь л нийтлэг бөгөөд ийм чанар нь криминалистикийн мэргэжилтнүүдийн ажилд хэрэг болдог аж.
150 саванд янз бүрийн микроорганизмууд амьдарч байгаа нь үзүүлэн болдог. Фото: Maarten van der WalMicropia
Диатомеи (Triceratium sp.) нь фотосинтезийн үйл явцад дэлхийн агаар мандал дахь хүчил төрөгчийн үндсэн хэсгийг бий болгодог. Фото: Wim van EgmondMicropia
Микропийн лабораторид микроорганизмын өсвөрийг ургуулдаг.Фото: Maarten van der WalMicropia
Микробиомууд гэх тусгай нэгэн организм дээр амьдардаг нянгуудын нийгэмлэг нь хүний амьдардаг гэр оронтой нягт холбоотой. Хүн шилжин явахад түүний нянгууд нь дагалдан явдаг.
Шинэ музейд нянгуудын амьдрах орчны 3D-ландшафтуудыг үзэж болно.Фото: Maarten van der WalMicropia
Уилланс (Антарктид) нуурын усанд наад зах нь 3931 үйлдлийн таксономик нэгж амьдардаг.
Пилаболовын (Рilobolaceae) гэр бүл гэх мөөгөнцрүүд өвсөн тэжээлт амьны ялгадас дээр үржиж байгаа нь.Фото: Wim van EgmondMicropia
Хайртай хүмүүс тэнд үнсэлцээд бие биендээ хичнээн нян дамжуулснаа мэдэж болно.Фото: Maarten van der WalMicropia
Хүний амны хөндийд микроорганизмын 700 төрөл амьдардаг.
Noctilucascintillans нь харанхуйд далайн давалгааг гэрэлтүүлж байдаг.Фото: Wim van EgmondMicropia
Энэ микроорганизм нь Хар тэнгисийн зооплактоны тал хувийг бүрэлдүүлдэг.
Микропид янз бүрийн вирусын шилэн загваруудыг тавьжээ. ДОХ-ын вирусын загварыг ажилтан эмэгтэй үзүүлж байна. Баруун талд нь Эбола вирусийн шилэн дүрс харагдана. Фото: Micropia
Камеруны зүүн өмнөд нутагт амьдардаг шимпанзегийн тээгч бичний хүний ХДХВ|ДОХ-ын М группт ойрхон.
"Байгаль ертөнцөд бүгд холбоотой. Нянгууд нь тэр холбооны чухал хэсэг гэдгийг бид үзүүлэх зорилготой” хэмээн Микропийн захирал Хэйг Балян өгүүлэв. Фото: Bianca PiletMicropia
Ерэн кг жинтэй насанд хүрсэн хүний организмд 1-2,7 килограмммикроорганизм амьдардаг.
Фото: ANP Micropia Удаан явагч гэж нэрлэгдсэн ийм нян задгай сансарт амьдарч чаддаг нь 2008 онд нотлогджээ.
Радиоляри гэдэг нэгэн эст планктоны организм.Фото: Maarten van der WalMicropia
Радиоляри нь голчлон далайн дулаан урсгалд амьдардаг. Хооллох механизм нь судлагдаагүй.
Микропийн мушгиа шатыг ДНК-ийн бүтцээр хийжээ.Фото: Maarten van der WalMicropia
1953 онд Жеймс Уотсон, Фрэнсис Крикхоёр ДНК-ийн молекулын давхар мушгиа моделийг санал болгоод бид амьдралын нууцыг нээлээ гэж зарлаж байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР