Ялтан солилцооны гэрээ хийхээр болжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.04-нд нийтлэгдсэн

Ялтан солилцооны гэрээ хийхээр болжээ

БНХАУ-ын  Консулын газартай   жил бүр хийдэг зөвлөлдөх уулзалтаар манай улс ялтан солилцооны хэлэлцээр байгуулах тухай хэд хэдэн удаа санал тавьж байсан билээ. Энэхүү саналыг Хятадын тал өнгөрсөн сард хүлээн авч  зарчмын хувьд тохиролцоонд  хүрсэн байна.  Тун удахгүй тэд  манай улсаас тавьж буй  ялтан солилцооны хэлэлцээрийн асуудлыг авч хэлэлцэх юм байна.  Хэрэв энэ хэлэлцээр амжилттай болбол  тус улсад бүх насаараа хоригдох ялтай Л.Байгальмаа болон хар тамхины хэргээр 5-15 жилийн хорих ялтай таван хүнийг  нутагтаа  шилжүүлэн авах тухай асуудлыг ярих аж. Тус улс нь сүүлийн арав гаруй жил ялтан шилжүүлэх хэлэлцээрийг зогсоосон бөгөөд энэ удаад  манай улстай  хэлэлцээр хийх тохиролцоонд хүрч байгаа бололтой.
Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж