Аз жаргалыг биш баярлаж хөөрөх боломж хай

Хуучирсан мэдээ: 2010.07.04-нд нийтлэгдсэн

Аз жаргалыг биш баярлаж хөөрөх боломж хай

Аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдрахын нууцыг хэн ч хэлж чадахгүй. Харин амьдралын баяр баясал бол өөр хэрэг. Ялгаа нь юу юм бэ гэж үү? Аз жаргал бол хүний харилцаанаас авахуулаад, шашин, бүр генийн удамшил зэрэг маш олон  хүчин зүйлээс шалтгаалдаг. Харин баяр баясал нь зөн совингын  хариу үйлдэл бөгөөд хэдхэн хормоос хэдэн цаг үргэлжилж болно. Аз жаргалыг олж авахад хэцүү байдаг бол баярлаж баясах хором мөч олон тохиодог.
1.Дуртай хөгжмөө сонс. Дагаж дуул. Дуртай зүйлээ хийхэд баяр баясал өөрийн эрхгүй  төрдөг. Аль болох баярлаж, хөөрвөл төдий чинээ жаргал цэнгэл нэмэгдэнэ. Энэ бол таны дуу хөгжим, сайхан хоолонд дурладаг шалтгаан. Ямар нэг зүйлд улам татагдаж, дурлах тусмаа таны баяр хөөр нэмэгдэнэ гэдгийг сана.  

2. DVD цуглуулга авахаас татгалз. Эдийн засагч  Тайлор Ковен хэлэхдээ шинэ зүйл худалдаж авах баяр баясал нь үүнийг эрж хайж, сураглаж олж аваад, гэртээ ирж онгойлгож үзэхэд байдаг гэжээ. Хэрэв та дуртай зүйлээ нэг дор бүгдийг нь үзчихвэл нэг л удаа баярлах болно. Тиймээс  нэг нэгээр нь олж, өөртөө дахин баярлаж хөөрөх цаг үлдээж байгаарай.  
3. Нялх хүүхдийнхээ бойтогийг ажил дээрээ хадгал. Ширээнийхээ  шургуулганд шоколад хадгалах нь эрч хүчээр дутсан үед ямар их хэрэг болдог билээ. Үүнтэй адил хайртай хүмүүс, сайхан цаг үеийг  санагдуулдаг зүйлийг заримдаа гаргаж үзэж байхад баярлаж, сэтгэл сэргэдэг.  
4. Сэтгэл хөдөлгөсөн үйл явдалтай ном, сонин сэтгүүл унш. Саяхны нэгэн судалгаагаар сонины өгүүлэлийг хайж уншдаг хүмүүст, үгүйлшгүй гоо сайхныг  харж биширч догдолдог хүмүүстэй адил сэтгэлийн хөдлөл байдгийг тогтоожээ.   
5. Гадаад ертөнц рүү хар. Хүн төрөлтөн иргэншлийнхээ ихэнх хугацааг  эргэн тойрон мод, усаар хүрээлэгдсэн, Африкын саваннад өнгөрүүлсэн. Харин өнөөгийн хүмүүс бид төрөлх мэдрэмжээ алдсан хиймэл орон зайд амьдарч байна. Харин байгальтай холбоотой өчүүхэн зүйл бидний сэтгэлийг хөдөлгөж чаддаг. Хэдийгээр  дуу дүрсний өндөр үзүүлэлттэй телевиз байгалийн гайхамшигт үзэгдлийг харуулж чадах ч үзэгчдэд баяр хөөр, баяслыг төрүүлж чаддаггүй байна.  Харин шувуудын жиргээ,  ногооны үнэр, навчны сэрчигнээн жинхнээсээ баяр хөөр, баясал төрүүлдэг
6. Амьтан тэжээх. Амьтадтай харьцах харьцаа зарим хүмүүст маш их баяр хөөр авчирдаг. Амьтан тэжээж асрахад стресс тайлагдаж, баяр баясал төрдөг байна.  Амьтан тэжээдэггүй хүн ч хөршийнхөө нохойг салхилуулахад сэтгэл санаа өөдрөг болдог байна.  
7. Инээд. Инээмсэглэл бусдад эерэг энерги өгдөг. Хэрэв хэн нэг нь тан руу харж инээмсэглэвэл хариуд нь инээмсэглэхээ бүү мартаарай. Баяр хөөртэй царай нь уураг тархинд аз жаргалтай байгаагын дохио болдог.  
8. Бусдад өг. Өгөөмөр зан бол хүний төрөлх зан. Хэрэв та бусдад өгөөмөр зан гаргавал үүнийхээ ачаар баяр хөөртэй болно. Өгөөмөр занд их бага гэж байдаггүй.

19. Халуун ваннд орох. Сэтгэл зүйч Пол Розины үзэж буйгаар  биемахбодийн эндорпины өсөлт баяр хөөр бий болгодог гэнэ.  
Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж