Чуулганы хуралдаан өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2014.10.03-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан өндөрлөлөө

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн талаар төслийг хэлэлцээд олонхийн саналаар буюу 82,5 хувийн саналаар энэхүү төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэнээр чуулганы хуралдаан өндөрлөсөн юм. Санал хураалтаас өмнө гишүүд саналаа хэлцгээсэн бөгөөд  Д.Дэмбэрэл “Хуучин ерөнхий сайд шинээр томилогдох үеэр л засгийн газрын бүтцийн асуудлыг ярьдаг байсан. Одоо бол явцын дунд бүтцийн өөрчлөлт ярьдаг жишигтэй болох нь. Ажил болохоо болингуут бүтцэд чихэх нь. Аргаа бараад, хариуцлагаас тойрох гэж байгаа юм уу. Бүтэц өөрчлөгдсөний үр дүн нь юу юм, ямар тооцоолол хийсэн бэ гэдэг нь тодорхойгүй байна” гэв. Мөн Засгийн газрын оруулж ирсэн төслийн талаар гишүүн Б.Гарамгайбаатар “Ярих юм бол олон асуудал бий. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагын асуудлыг хамтад нь оруулж ирэх хэрэгтэй. Тэгэхгүй бол ойлгомжгүй, замбараагүй зүйл их байна” гэв. Мөн О.Баасанхүү “Засаг тогтвортой байх нь гадаадын хөрөнгө оруулалтад холбоотой. Асуудал ярих гэж байгаа бол хүний тухай ярих хэрэгтэй. Бүтцийг баталсны дараа зөв хүмүүсээ оруулж ирэх хэрэгтэй”  гэсэн юм.

Б.МАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж