“Бүтцээ өөрчлөөд юу сайжрах юм бэ?”

Хуучирсан мэдээ: 2014.10.03-нд нийтлэгдсэн

“Бүтцээ өөрчлөөд юу сайжрах юм бэ?”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, Ерөнхий сайдын өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Төсөлд Уул уурхай, Эрчим хүчний яамыг нэгтгэж Геологи уул уурхайн яам, Зам тээвэр барилга хот байгуулалтын яамыг нэгтгэж Дэд бүтцийн яам, Сангийн яам Эдийн засгийн хөгжлийн яамыг нэгтгэж Сангийн яам болгохоор тусгасан.

Эл өөрчлөлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Болор “Бүтэц өөрчлөөд юу сайжрах юм бэ. Одоо өргөн бариад байгаа 2015 оны төсвөө яах юм. Бүтээгээд байгаа гэх Засгийн газрын нүүр тахалж байгаа яамд нэгтгэх болсныг юу гэж ойлгох юм. Бүтцээ өөрчилье гэж байгаа бол өөрчилсөн шиг оруулж ирж болдоггүй юм уу. Соёл спорт аялал жуулчлалын яамыг бие даан байгуулснаар тамирчид амжилт гаргаж байгаа юу гэвэл үгүй. Тамирчдын амжилтыг энэ яамтай холбох ямар ч боломжгүй. Олон жилийн туршид бодлогоор дэмжиж ирсний дүнд тамирчид амжилт гаргасан. Инчоны наадамд 200 гаруй тамирчин оролцсоноос 150 орчим нь хувийн зардлаараа явсан байгаа. Энэ яамыг Эрүүл мэндийн яамтай нэгтгэж болдоггүй юм уу. Эдийн засгийн хөгжлийн сайдын чиг үүрэгт байсан агентлагийг Гадаад харилцааны сайдад шилжүүлэх нь зохисгүй” хэмээсэн юм.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж