Ё.Отгонбаяр: &#34Болор цом&#34-ын шүлэг юм уу?

Хуучирсан мэдээ: 2014.10.03-нд нийтлэгдсэн

Ё.Отгонбаяр: &#34Болор цом&#34-ын шүлэг юм уу?

УИХ-ын чуулганы хуралдаан дээр сөрөг хүчний гишүүдийг төлөөлөн Ё.Отгонбаяр гишүүн “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног” хөтөлбөрийн тайланг шүүмжилж, эдийн засгийг эрчимжүүлэх үр дүнтэй холбоотой мэдээлэл хийхээс илүү “Болор цом”-д оролцож буй шүлэг шиг хэл найруулгатай зүйл болж хэмээлээ. Тэрээр тайлангаас ишлэн уншиж танхимынхаа гишүүдийг хөгжөөгөөд авсан бөгөөд “Бичсэн үгийг нь хар л даа. Монголын мал сүрэг 60 сая хүрлээ, адуун сүрэг  гурван сая болж байна. Унаагаа юүлж, уналгаа бэлдсэн болохоор удахгүй гурван сая дахь иргэнээ тосч авах гэж байна гэж. Энэ чинь одоо “Болор цом”-д орж байгаа шүлэг юм уу. Адуунаас болоод хүүхэд өсөөд байгаа юм уу, хүн ам өсөхгүй байгаа нь адуун сүргийн өсөлттэй холбоотой юм уу” гэсэн юм.  Нэг талаас тайланд дурдагдсан зүйлс нь эдийн засгийг эрчимжүүлэхтэй холбоогүй зүйлс байна хэмээн шүүмжилж, нөгөө талаас эдийн засгийн үр өгөөжтэй ажлаа тайлагнасан хэмээсэн чуулган үргэлжилсээр л.  Ийнхүү сөрөг хүчний гишүүд Н.Алтанхуягийн Засгийн газрын хийсэн ажлын тайланг “Болор цом” наадамд өрсөлдүүлэх санаачлага гаргаад эхлэв бололтой.  Нээрээ тайлан нь УИХ дээр үнэлэгддэггүй юм бол утга зохиолын наадамд сойгоод үзвэл яадаг бол доо.

Б.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж