Ц.Нямдорж: Бүтцийн өөрчлөлт хийх гэж байгаа нь сайн | News.MN

Ц.Нямдорж: Бүтцийн өөрчлөлт хийх гэж байгаа нь сайн

Хуучирсан мэдээ: 2014.10.03-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж: Бүтцийн өөрчлөлт хийх гэж байгаа нь сайн

УИХ-ын чуулганы хуралдаан Ерөнхий сайдаас өргөн барьсан Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар хуралдаж байна. Үүний өмнө “ЭЗЭН-100” хөтөлбөрийн талаарх Ерөнхий сайдын мэдээллийг хэлэлцэж, санал шүүмжлэл өрнөсөн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор сөрөг хүчний гишүүдээс шүүмжлэл гарч Ц.Нямдорж “Засгийн газар маань хожуу ч гэсэн буруугаа ойлгож бага зэрэг өөрчлөлт оруулж ирж байгаа нь сайн хэрэг. Том төрөөс ухаалаг төр гээд данхайсан том бүтцээ хэзээ багасгаж, зардлаа танах бол гээд хүлээж байлаа.  Иргэний танхимд орж  гарын үсэг зурцгаагаад л байсан. Гэтэл зардал нь өмнө байсан Засгийн газрын зардлаас гурав дахин нэмэгдчихсэн байна шүү дээ. Өөрчлөлт хийнэ гэж байна, үүний дараа ямар тооцоо гаргах талаар тодорхой зүйл хэрэгтэй байна. Багасгаж байгаа юм шиг харагдаж байгаа нь цаанаа үнэхээр багассан хэрэг мөн үү” хэмээсэн юм.

Мөн дараагаар нь Н.Номтойбаяр гишүүн “Хөдөлмөрийн яамыг салангид нь гаргасан нь маш том боломж байсан. Гэвч ийнхүү салгасны ашиг тус, бодлого хэрэгжүүлэх боломжийг хангаж чадсангүй. Бүр АНУ-ын компаниар 700 мянган ам.доллараар бодлого гаргаж өгөөч гэсэн юм байна. Ингээд ч бодлого гаргаж, хэрэгжүүлж чадсангүй. Ер нь танай манай нам гэлтгүйгээр төрийн албан хаагчдийн тоо хэд байвал зохистой вэ гэсэн тоогоо гаргацгаая” гэв.

Гишүүний асуултад Ерөнхий сайд хариулт өгч “Төрийн албан хаагчийн тоог хэд байхыг УИХ дээр ажлын хэсэг байгуулж шийдэх нь зүйтэй байх” гэсэн бөгөөд Ч.Улаан сайд тодотгож 150 мянган төрийн албан хаагч байсныг 180 мянга болгосон гэх шүүмжинд хариулт өгөв.  Тодруулбал, “12-14 онд 11 мянган төрийн албан хаагчийн орон тоо нэмэгдсэн. Хөрөнгө оруулалттай холбоотойгоор, УИХ, ЗГ-ын шийдвэрээр 8000 орчим, хуулийн дагуу бүтэц бий болсноор 4000 орчим орон тоо нэмэгдсэн” аж.

Б.ЭНХ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2014-10-03 202.126.91.67

Nyamka yu awhaar bolood naashaa nalaad unaw

Avatar

Зочин 2014-10-03 202.126.91.67

Nyamka yu awhaar bolood naashaa nalaad unaw

Avatar

Зочин 2014-10-03 112.72.11.67

v

Avatar

Зочин 2014-10-03 83.220.237.48

Ганц хунч билээ, Алтанхуягыг магтлаа, оорийн намыт хунийгч магтдаггуй Нямдорж гишуун нааштай Байгалмаа учит гайгуй сайт ЗГ-юмаа

Avatar

Зочин 2014-10-03 83.220.237.48

Ганц хунч билээ, Алтанхуягыг магтлаа, оорийн намыт хунийгч магтдаггуй Нямдорж гишуун нааштай Байгалмаа учит гайгуй сайт ЗГ-юмаа

Avatar

nyamdorj 2014-10-03 202.179.20.250

za bolj bolj zow ym bwl demjeed bh heregtei shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж