Эмэгтэйчүүдийн тухай үнэн ба худал

Хуучирсан мэдээ: 2010.07.04-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүдийн тухай үнэн ба худал

Эмэгтэйчүүд болон сэтгэл гутрал хоёрын хооронд маш ээдрээтэй холбоо байдаг. Магадгүй та өөрийн  хааяа хааяа сэтгэлээр унадаг шалтгааныг эндээс олж мэдэх юм.
 
Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү сэтгэлээр унадаг.
Үнэн
Сэтгэлээр унах үзэгдэл эмэгтэйчүүдэд хоёр дахин илүү байдаг аж. “Эмэгтэй хүн илүү эмзэг байдаг нь сэтгэл хямралд илүү өртдөг шалтгаан нь ” гэж Нью Йоркын  анагаахын сургуулийн сэтгэл судлаач Майкл Силверман ярьж байна.
Мөн гормоноос шалтгаалах талтай гэнэ.
Эмэгтэйчүүдийн сар бүрийн гормоны өөрчлөлт нь  эрчүүдээс илүү сэтгэл  гутралд ороход  нь нөлөөлдөг гэж  Калифорнийн  эрүүл мэндийн төвийн эрхлэгч Том Лобе ярьж байна.
Түүнээс гадна шилжилтийн наснаас өмнө охид хөвгүүд  сэтгэлээр унах нь адилхан байдаг бол энэ наснаас хойш залуу бүсгүйчүүдэд эрсдэл ихэсдэг аж.

Сэтгэл гутралаас ангижирч болно.
Худал
 
Сэтгэл гутрал нь  зарим нэг муу  өдрөөс ч муу зүйл. Сэтгэл гутрал бол маш төвөгтэй мэдрэлийн саатал бөгөөд үүнээс хүссэнээрээ ангижирч болдоггүй. Учир нь уураг тархинд сэтгэл гутралыг бий болгож байгаа бодис үүссэн байдаг. Харин уг бодис хэвийн хэмжээндээ ороход жинхэнэ өөрчлөлт гардаг аж.

Сэтгэлээр унасан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн зан авир өөр өөр байдаг.
Үнэн

Сэтгэлээр унасан эмэгтэй уйлах нь их байдаг бол эрчүүд уур хилэнтэй болдог аж.
Эрчүүд энэ үедээ согтууруулах ундаа хэрэглэх хандлагатай бол эмэгтэйчүүд  айдас түгшүүрт автаж, зовж шаналдаг. Харин өөрийгөө буруутгаж,  илүү их унтаж, идэж, жин нэмж, гадаад байдалдаа анхаарахаа больдог нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст адилхан тохиолддог.

Сэтгэл гутрал нь уураг тархитай холбоотой.
Худал

Зарим хүн  ийм уналтанд орсныг бие муутайгаас болсон гэж боддог. Гэвч сэтгэл гутрал нь сэтгэхүйн өөрчлөлт, эмний хэрэглээ зэрэг олон зүйлээс хамааралтай. Тэр бүү хэл, ханиад томуу, харшилаас шалтгаалах нь ч бий.
Жирэмснээс хамгаалах зарим төрлийн эм серотонины хэмжээг бууруулж, сэтгэлээр унахад хүргэдэг байна.
Бусад хүчин зүйлс нь шингэний дутагдал, нойргүйдэл, архи, тамхи болон мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэх юм.

Жирэмсний үеийн сэтгэл гутрал есөн сарын турш үргэлжилдэг.
Үнэн
Жирэмсний үед эмэгтэйчүүд сэтгэл гутралд орох нь цөөнгүй бөгөөд арван эмэгтэйн нэгд тохиолддог байна.
Жирэмсэн эхийн гормоны  өөрчлөлт үүний гол шалтгаан бөгөөд зарим гадны хүчин нь үүрэг хариуцлага нэмэгдэж байгааг мэдрэх, дэмжлэг байхгүй болон бусад харилцааны асуудлууд юм. 

Жирэмсэн эхчүүд сэтгэл гутралын эсрэг эм ууж болохгүй.
Худал
Эмч нар энэ асуудал дээр санал хуваагддаг. Зарим хүмүүс жирэмсэн эхчүүд сэтгэл гутралаас сэргийлэх эм ууж огт болохгүй. Учир нь уг эм хүүхдэд ямар нөлөө үзүүлэхийг хэн ч хэлж чадахгүй гэж үздэг. Гэвч өөрийгөө болон хүүхдэд ирэх эрсдэлийг санаж эмчтэйгээ ямар эм хэрэглэх тухай зөвлөх нь зүйтэй.

Муу зүйл тохиолдоход гуньж гутарч, сэтгэлээр унах нь жам. Гэхдээ энэ бол сэтгэл гутрал биш. 

Үнэн

Амьдралд тохиолдох гэнэтийн өөрчлөлтүүд үхэл хагацал, салалт, ажилгүй болох үед хүн уй гашууд автах нь энгийн зүйл. Харин хэдэн долоо хоногоор үргэлжлэх сэтгэл гутрал бол жирийн зүйл биш.  Зарим ноцтой сэтгэл гутрал амь насанд хүрэх ч тохиолдол байдаг.
Тиймээс сэтгэлээр унасан үедээ уйлж, уурлаж, бухимдлаа тайлж байх нь  сэтгэл гутралыг даван туулах жирийн арга юм.

Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж